Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Умард Солонгосын дүрвэгч: Ким Чен Уны дэглэм удахгүй сүйрнэ
yaxaaraa negen ger bul ingeed toriig barudag bna daa, ayxaaraa gantsxan ger bul buxel buten 25 say xuniig barij ailgaj chadaj bna,, sonin baigaa biz soluod oor xumuusees tabij boldoggui yum baixdaa
***** ...америкийн суртал ухуулга..
CNN-ийн сэтгүүлчид Умард Солонгосоос нэг жилийн өмнө зугтааж гарсан нэгэнтэй ярилцлага хийснээ нэвтрүүлсэн байна. Тэр хүн өрийн эх орноо “Газар дээрх там” гээд Ким Чен Уны дэглэм тун удахгүй нуран унана гэж хэлжээ.
Умард Солонгост төрийн томчуудтай тун ойрхон ажиллаж байсан гэх энэ хүнийг CNN-ийн сэтгүүлчид Өмнөд Солонгост ажилладаг судлаачдаар дамжуулан олж уулзсан гэнэ. Хэдийгээр тэрээр Өмнөдөд зугтаагч гэсэн статустай амьдарч байгаа ч төмөр хөшигний цаана төрөл төрөгсөд нь үлдсэн гэнэ.
Энэ бүхнээс үүдэн телевизийнхэн энэ залуугийн нүүр царайг харуулалгүй ярилцжээ.
“Ким Чен Уны дэглэм өмнөх дэглэмүүдтэй харьцуулахад хамгийн тогтворгүй, ийм болохоор хамгийн богино настай” гэж тэр хэлсэн байна.
Түүнийхээр бол Ким Чен Ун төрийн эрхэнд гараад бүхий л зүйлийг сайхан мэтээр харуулж хүмүүст бэлэг өгөөд, хэвлэлээр байнга гарч, телевизээр үг хэлж нэг үгээр хэлбэл бүхнээс илүү гэдгээ харуулах гэж бүхий л чадлаараа хичээж байгаа. “Гэхдээ энэ бүхэн хуурмаг зүйл. Тэрээр өөрийнхөө авга ахыг цаазалснаараа үнэн нүүр царайгаа харуулсан” гэж зугтаагч хэлж байна.
Авга ах Чан Сон Тхэкийгээ баривчилснаа Умард Солонгосын телевиз, хэвлэлээр нэг тарааж, түүнийг нохойноос дор амьтан гэж нэрлээд, хулгай, үндэсний эдийн засгийг сүйрүүлэгч, урвагч гэж нэрлэсэн. Харин барууны хэвлэлүүд бол Чан Сон Тхэкийн гол гэмт хэрэг нь засгийн газрын эсрэг, төрийн эсрэг хэрэг байсан гэж байна.
Тэгээд Ким Чен Ун авга ахаа цаазалсан нь өнөө хэр дэлхий дахиныг алмайруулсаар байна. Үүгээрээ өнөөгийн удирдагч Ким Чен Ун харгис хэрцгийгээрээ өөрийн эцэг Ким Чен Ирээс давж гарлаа. Ким Чен Ир бол хүмүүсийг улс төрийн хэргээр шоронд суулгаж, өөрийн ард түмнээ өлсгөж байсан нь үнэн ч тэр хэзээ ч өөрийн ойрын хүрээллийнхээ хүмүүст халддаггүй байсан гэж CNN-д яриа өгсөн залуу онцолжээ.
Чан Сон Тхэкийг цаазалсан нь шинэ удирдагчийн засгийн газрын түвшний хүмүүсийг баривчилж гэсгээх анхны нь үйлдэл байсан юм.
Төмөр хөшигний цаана Умард Солонгосын иргэд энэ бүхэнд ямраар хандаж байна гэдгийг гадаад ертөнц мэдэхгүй л байгаа, гэхдээ эсэргүүцэл нь чимээгүй, маш өргөн хүрээнд байгаа гэж тэр хэлж байна.
“Дундаж давхаргынхан Ким Чен Унд итгэхгүй байгаа гэдэгт би итгэлтэй байна. Би л гэхэд зугтаая гэж удаан бодсон. Чан Сон Тхэкийг цаазалсны дараанаас л би өөртөө “газар дээрх энэ тамаас хурдан зугтаах хэрэгтэй” гэж хэлсэн” гэж ярьжээ.
Там гэдгийн нь тухайд...”Ийм дүгнэлтийг та сэтгэлийн хөдлөлөөр хэлж байгаа юм биш биз” гэсэн хөтлөгчийн асуултад тэрээр “Үгүй, үгүй. Надад итгэ. Энэ бол үнэхээр газар дээрх там” гэж тэрээр тайван, бас итгэлтэй хариулж байна.
“Хүмүүс айдаст автаад байна. Энэ айдас өдрөөс өдөрт улам ихэсч байна. Гэхдээ Ким Чен Уны удирдлага дор амьдрах айдсаас зугтааж яваад амь алдана гэдэг айдас нь арай бага юм уу даа. Ийм ч болохоор би зугтаасан” гэж тэрээр хэлжээ.
Умард Солонгосоос зугтааж ирэгсдийн яриаг судалдаг шинжээчид Умард Солонгост Ким Чен Уныг дэмжигчдийн судалгааг ингэж гаргасан байна.
Залуу удирдагчийг дэмжигчийн хувь 2012 онд 70.7 хувь байсан бол 2015 онд 58.1 хувь болж буурсан гэж гаргажээ.
Гэхдээ Сөүлийн үндэсний их сургууль дахь дэлхийн нэгдсэн судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, энэ талаар дагнан судалдаг Чанг Янг Сеок энэ тоо үнэлгээнд тийм ч их итгэхгүй байгаа юм.
“Авгыгаа цаазалснаар Ким Чен Ун өөрийнхөө хүчинд итгэлтэй байгаагаа харуулж байгаа юм. Түүний дэглэм өнөөдөр бусад орнуудыг бодвол харин ч илүү тогтвортой байна” гэж Чанг CNN-д ярьжээ.
Судалгаа Умард Солонгосын элитийн хүрээнийхнээс зугтаж ирсэн хүмүүсийн яриан дээр гол нь тулгуурлаж байна. Гэхдээ элит түвшний хүмүүсийн байр суурь нь ард түмний санаа бодол ямар байгааг бас төлөөлж чадахгүй л дээ. Зугтааж ирсэн хүмүүс бараг бүгдээрээ тэнд гэр бүлийнхнээ орхисон байдаг болохоор хэзээ нэгэн цагт тэдэнтэйгээ уулзаж холбогдоно гэсэн итгэлтэйгээр нэлээд өөдрөг сэтгэлээр ярьдаг нь ойлгомжтой гэж Чанг үзэж байна.
Харин CNN-ийн энэ удаагийн зочин болохоор огт эсрэгээрээ Ким Чен Уны дэглэм удахгүй гэж байгаа нь энэ. Тэрээр “Ким Чен Ун өөрийнхөө дайснуудыг алаад, зайлуулаад байвал өөрийн нь засаг удаан оршин тогтноно гэж андуурч байна. Ийм байдлаараа тэр олон нийтийн итгэлийг улам л алдсаар байх болно” гэж байна. Өөр нэг зүйлд тэр бас бүрэн итгэлтэй байгаа юм. Энэ нь “Гаднын хүчирхийлэл хийж байж л Умард Солонгост өөрчлөлт хийнэ. Ким Чен Ун амьд байгаа цагт түүний дэглэм сүйрнэ гэдэг ямар ч боломжгүй” гэж ярилцлагадаа дурджээ.

0 Сэтгэгдэл
2015.09.11
2015.09.11