ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын саяхан болсон цэрэг армийн зэр зэвсэгийн үзэсгэлэн яармаг болон ОХУ-ын гадаад бодлого, олон улсад болж байгаа үйл явдлын талаар сонирхолтой ярилцлага “www.valuewalk.com” сайтад нийтлэгдсэнийг хүргэж байна.
-ОХУ-ын зүгээс Сирийн эрх баригчдад туслах, тэдэнд дэмжлэг үзүүлэхээ энэ сарын эхэнд мэдэгдсэн байсан. Тэгэхээр Сирийн Засгийн газрыг, Ерөнхийлөгч Башар Аль Ассад ОХУ-ын харилцаанаас яриагаа эхлүүлэх нь зөв байх. ОХУ яагаад Сирийг сонгох болов?
-Маш энгийн. Сири улс бол ОХУ-ын холбоотон. Тийм учраас тус улсад болж байгаа улс төрийн эргэлт, терроризмийн эсрэг холбоотон орны хувьд тусалж дэмжиж байгаа гэж ойлгож болно. Өмнө нь хэлж байсан бид бол холбоотон. Түүнээс биш Ерөнхийлөгч В.Путин, Башар Аль Ассадын хоорондын харилцаа ямар ч хамаа байхгүй. Манай улсын хувьд Сири маш чухал. Бид цаашид ч Сирийг дэмжих болно.
-Ираны хувьд?
-Иран ч мөн адил ОХУ-ын мөнхийн холбоотон. Ойрхи Дорнодод ОХУ-д цөөн хэдэн холбоотон орнууд бий. Хэдийгээр Афганистаны дайнд ОХУ Ойрхи Дорнодод таагүй дурсамж үлдээсэн ч гэсэн бид өөр он цагт амьдарч байна. Иран ч хөгжлийн замдаа орсон ОХУ-тай сайн харилцаатай байгаа.
-Таны хэвлэлийн төлөөлөгч Захаров “2015 оны олон улсын цэрэг армийн техник, төхөөрөмжийн форум” дээр ОХУ Сирийг зэвсэгээр хангадаг гэсэн утгатай зүйл ярьсан. Энэ талаар?
-ОХУ Сирийг зэр зэвсэг, техник төхөөрөмжөөр ханган ажилладаггүй гэж хэлээгүй. ОХУ зэвсэг нийлүүлдэг гэдгээ үгүйсгээгүй. Мария Захаров ч гэсэн үнэнийг хэлсэн. Сирийн эрх баригчдийг дэмжих зорилготой бид тусалж дэмждэг. Армийн зэр зэвсэгийн тусламж ч гэж хүмүүс яриад байгаа.
Энэ бол Сирид үзүүлж байгаа ОХУ-ын тусламжийн нэг хэсэг юм. АНУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Жон Керритэй хүртэл би ярилцсан. Сирийн армийн хүчнийхэнд бид тусламжийн гараа сунгаж байгаа гэж. Энэ нь Сирийн газар нутагт болж байгаа иргэний дайн нэртэй терроизмийн дайнд оруулж байгаа бидний хувь нэмэр. Террорист бүлэглэл Сирийн засгийн газрыг хэзээ ч нурааж чадахгүй. Тэд Сирийг эзэлнэ гэж буруу сэтгэж байна. Тэр ч бүү хэл би Жон Керриг Сирийн талд тусламж үзүүлэх зорилгоор зэвсэг нийлүүлэх саналыг хүргүүлсэн. Гэхдээ энэ талаар тэрээр хариу хэлээгүй байгаа.
-Лалын дайчид Сирийн газар нутагт хүчийг аваад байгаа. Тэгвэл эзэнт гүрнээ байгуулна гээд байгаа эдгээр лалын дайчдын эсрэг ОХУ юу хийж байна вэ?
-Тэд бол бидний анхааралд өртөөд байх асуудал биш. Харин Сирийн засгийн газрыг, эрх баригчдийг дэмжих, тогтвортой улс төрийн үйл ажиллагааг явуулахад туслах тийм л бодлого ОХУ-д байгаа гэж ойлгож болно. Лалын дайчид нэртэй хуучин Ирак, Афганистан, Тунис, Египтийн зэвсэгт дайчид шинэ улс байгуулахаар тэмцэж яваа гэсэн ойлголттой яваа би. Тэднийг бас дэмжиж байгаа хүмүүс, улс орнуудыг ч нэрлэж чадна. Гэхдээ тэд өөрсдийнхөө дүрмээр тогло, бид өөрийн гэсэн дүрэм журмаа дагах нь зөв.
-Йемен дахь нөхцөл байдал мөн хүнд байгаа. Ерөнхийлөгч, улс төрийн эзэнгүй шахуу байгаа Йеменийн хувьд ОХУ ямар бодлого баримталж байгаа вэ?
-Арабын нэгдэл нэртэй АНУ-ын зэр зэвсэг үзэгдэнэ лээ. Йемений газар нутагт болж байгаа агаарын цохилт болно гэдгийг бид мэдээд иргэдээ нүүлгэн шилжүүлсэн. Йеменийг Иран улс анхааралдаа авах ёстой болов уу. Өмнөөс нь тэд уурлаад байгааг та анзаарсан байх. Харин үүнийг Израилийн тал Ираныг шүүмжлэх шалтгаан болгосон.
Ирак Левантын лалын улс нэртэй нөхдүүдийн нэг хэсэг ч гэж Йемены төрийн эргэлт хийсэн нөхдүүд эндүүрээд байгаа. Энэ бол бол андуурал. Йемен улсын хувьд ОХУ ажиглагчийн үүрэг гүйцэтгэж байгаа.
-Йеменд болж байгаа агаарын довтолгооны үеэр тус улсын хүүхэд эмэгтэйчүүд мөн ч их өртсөөр байгааг цахим хуудсуудаар онцолсоор л байна. Энэ нь олон зүйл шүүмжлэл дагуулж байгаа. Та НҮБ-д хандан Йемений талаар үг хэлээч?
-НҮБ бол Нэгдсэн Үндэсний байгууллага бараг л биш болоод жил гаруй болж байна. Палестин, Египт, Тунис, Сири, Йемен зэрэг улс орнуудад өнгөрсөн хугацаанд болж өнгөрсөн аймшигт дүр зурагт НҮБ юу хийсэн юм. Цэрэг оруулж, дайн дажинг зогсоож чадсан уу. НҮБ хүний эрхийг, хүүхдийн эрхийг хамгаалж чадсан уу. Хэцүү асуулт байгаа биз. Жилийн өмнө хүмүүнлэгийн жинхэнэ үйл ажиллагаа зогссон. Йемен улсад яг өнөөдөр төр засгийн шинэ боловсон хүчин хэрэгтэй байгаа нь ойлгомжтой. Гэхдээ дайн дажингүй, аюулгүй байдлыг хангасан орчин хамгийн чухал. НҮБ энэ тал дээр анхаарч ажиллаж чадна. Гэвч НҮБ-ын шийдвэрт нөлөөлөхүйц холбоотон орнууд байгааг анзаарч байгаа байх.
-Сирийн талаар ганцхан асуулт байна. ОХУ-ыг бие даан Сирийн газар нутагт үйл ажиллагаа явуулах хэмжээнд байгаа талаар зарим ажиглагчид дүгнэсэн. Тэгвэл Сирийн эрх баригчид ОХУ-ыг терроризмийн эсрэг газар нутагт нь цэргийн үйл ажиллагаа явуулж болно гэсэн зөвшөөрөл өгөх бол яах вэ?
-ОХУ-ын хувьд Сирийн нутаг дэвсгэрт ямар ч цэрэг армийн арга хэмжээ явуулах хүсэл сонирхол алга. Бид тийм төрлөөр ажилладаг улс орон биш. Зүгээр л Сирийн эрх баригчдад зэвсэг болон техник төхөөрөмжийн тусламж үзүүлж дэмжлэг үзүүлэхэд хангалттай. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ч хүлээн зөвшөөрөхгүй, хатуу хориглох байх.