“Yahoo” компани нэмэгдэл ашгийн төлөө БНХАУ-ын цахим худалдааны Алибаба компанид татвар төлж магадгүй гэсэн мэдээлэл гараад байна. Ойролцоогоор 23 тэрбум ам.долларын ашгаас татвар төлж магадгүй болоод байгаа “Yahoo” компанийн хувьд нөхцөл байдал тун хүнд болоод байгаа бололтой.
Компанийн нийт ашгийн багагүй хувийг Алибаба хүсэж байна гэж мэдэгдсэн. Хуулийн заалтаар татварыг төлөх бүрэн үндэслэл байгаа учраас талууд ярилцаж, нөхцөлийн талаар хэлэлцэх хүсэлтэй байгаа гэдгийг Ройтерс агентлаг мэдээлсэн юм. Уг нь дээрх мөнгөн дүн компанийн нийт ашгийн 15.8 хувь гэдгийг Синьхуа агентлаг мэдээлж, сурталчилгаа хэлбэрээр татварыг төлөх боломжтой учир иймэрхүү санал ирүүлэхийг үгүйсгэхгүй нь бололтой.