Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Их Британи улсын онгоц осолджээ

АНУ-ын Лас Вегас хотын нисэх зурвас дээр Их Британи улсын иргэний агаарын тээврийн онгоц осолдсон талаар эх  сурвалжууд мэдээлсэн. Орон нутгийн мэдээлж байгаагаар 14 хүн бэртэж гэмтсэн бөгөөд Лас Вегас хотын захиргаа нислэгүүдийг түр цуцлах шийдвэр гаргасан аж. Их Британи улсын 2276 дугаар бүхий нислэг ийнхүү шатаж, МакКэррэн олон улсын нисэх буудлаас ослын талаар мэдээлэл дамжуулсаар байжээ. Ослын шалтгааныг онгоцны хөдөлгүүр гэмтэж улмаар шатсан гэсэн дүгнэлт хийсэн байна. Ингээд зорчигчид болон онгоцны багийг аюулгүй газарт шилжүүлэх ажиллагаа шуурхай явагдсан талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Онгоцонд тухайн үед 159 зорчигч байсан бөгөөд багийн бүрэлдэхүүн 13 хүнээс нэг ч хүн амиа алдаагүй байна. Нисэх онгоцны гал сөнөөгчид шуурхай ажиллаж зорчигчдыг аюулгүй газарт хүргэж, онгоцны далавчны урд хэсэгт хөдөлгүүр байрлах хэсгийн галыг унтраасан талаар BBC агентлаг уламжлав. Ямартай ч эмнэлэгт хүргүүлсэн 14 хүн дажгүй сайн байгаа гэсэн мэдээлэл гараад байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан