Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

О.Насанбурмаа “Лондон-2012” олимпийн наадамд барилдах эрхийн анхдагч болов

АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд эхэлсэн чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 69 кг-д барилдаж байгаа О.Насанбурмаа гурав дараалан ялж хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болов.

Улаанбаатарын цагаар урд шөнөөс эмэгтэйчүүдийн 48, 53, 69 кг, сонгомол барилдааны 85 кг жингийн шилдгүүдийг тодруулах барилдаан эхэллээ. Манай улсаас 3 бөх дэвжээнд гарснаас гавьяат тамирчин О.Насанбурмаа 69 кг-д нэгдүгээр тойрогтоо Унгарын бөх В.Элизабет Вильсоныг 7:0, хоёрдугаар тойрогтоо Польшийн бөх А.Вьежчик Кордусыг 10:6, гуравдугаар тойрогт Казахстаны бөх Эльмира Сыздыковаг 8:6-гийн харьцаагаар ялж “Рио-2016” олимпийн наадамд барилдах эрхийг Монголын эмэгтэй бөхчүүдээс хамгийн түрүүнд авлаа. Тэрбээр “Лондон-2012” олимпийн наадамд барилдах эрхийн анхдагч нь байсан юм.

Хагас шигшээ барилдаанд Хятадын бөх Фенг Зхоуд 4:6, 0:8 онооны харьцаагаар ялагдсанаар. О.Насанбурмаа хүрэл медалийн төлөө японы бөх Сара Дошотой өрсөлдөнө. О.Насанбурмаагийн хувьд ДАШТ-ий 4 дэх хүрэл медалийн төлөө хүч үзэж байна. Энэ жинд шувтаргын барилдаанд ОХУ-ын бөх, олимпийн аварга Н.Воробьёва, БНХАУ-ын бөх Фенг Зхоу нар барилдах бол хүрэл медалийн төлөөх хоёр дахь барилдаан нь ХБНГУ-ын бөх, дэлхийн аварга Алёна Фокина, Шведийн бөх, дэлхийн аварга Анна Ева Мария Франссон нар хүч үзнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан