Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Америк эмэгтэй Балбад амиа алджээ

АНУ-ын иргэн Балба улсад амиа алдсан талаар CNN агентлаг мэдээлсэн. Хохирогч эмэгтэй АНУ-ын иргэн болохыг биед нь байсан бичиг баримтаар олж тогтоосон байна. Талийгаач эмэгтэй өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон газар хөдлөлтийн гамшигт туслахаар Балба улсад очсон гэнэ. Гэвч харамсалтай нь бусдад зодуулж амиа алдсан байхыг олсноо цагдаагийн байгууллага мэдээлсэн юм. Өдгөө 25 настай Дахлиа Йехиа гэдэг америк эмэгтэй өөрийн багш болох Нараян Пауделын гарт үрэгджээ.
Хэрэг Балба улсын нийслэлийн Каски дүүрэгт гарсан аж. Хэрэгтэн хохирогчийг зодож аминд нь хүрсний дараа уутанд хийж, усанд живүүлсэн байна. Өнгөрсөн сарын 4-ний өдөр эмэгтэйг хөнөөсөн гэдгээ Нараян Паудел хүлээсэн гэнэ. Хохирогч Техас мужийн иргэн, уран зургийн багш мэргэжлээр суралцаж байсан төдийгүй дадлага хийж байжээ. АНУ-ын Элчин сайдын яамнаас хүмүүс томилж хэрэгтэй танилцах хүсэлтээ илэрхийлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан