Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лалын улсын хоёр британи дайчин хакерчид байж

Сирийн газар нутагт явуулсан агаарын довтолгооны үеэр Лалын улсын харьяа хоёр Британи дайчин амь үрэгдсэнийг тогтоосон талаар Сирийн Засгийн газар болон АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Лалын улсын дайчдаас ямар хүмүүсийг хөнөөсөн болохыг олж тогтоох ажиллагааны үеэр Их Британи улсаас Сири рүү Лалын улсын талд байлдахаар явсан хоёр хүн гэдгийг нь мэргэжилтнүүд олж тогтоогоод байна. Их Британи улсын Тагнуулын төв газар тэднийг жихадууд гэж мэдэгдээд буй. Агаарын довтолгооны үеэр Лалын улсын олон дайчин амиа алдсан хэмээн АНУ-ын тал онцолсон юм. Мөн Их Британи улсын Ерөнхий сайд Дэвид Камерон хэрэг явдлын талаархи мэдээллийг өгсөн. 21 настай Кардифф Борн Рэйаад Хан болон Рухул Амин нар Их Британийн иргэншилтэй байжээ. Тэд чадварлаг хакерчин гэж эх сурвалжууд мэдээллэсэн билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан