Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Лалын улс: Удахгүй Европын орнуудыг эзлэх болно

Б.БААТАР

Сири, Ирак, Туркийн хилийн ойролцоо, Афганистан гээд Ойрхи Дорнодод хүрээгээ өдрөөс өдөрт тэлж байгаа Лалын улс буюу Исламын дайчид Европыг зорьж буй цагаачдын талаар мэдэгдэл хийв. Исламын дайчид дэлхийг бүрхэн авна гэдэг зорилгынх нь нэг хэсэг. Иймээс Европын орнуудыг удахгүй Лалын улс эзлэх болно гэсэн утга бүхий мэдэгдэл гаргажээ.

Энэхүү мэдэгдэл олон нийтийг ихэд цочирдуулж, ямар үйл ажиллагаа, хүмүүнлэгийн тусламж хэрхэн үзүүлж байгаагаа Европын зөвлөл дахин харах хэрэгтэй болохыг хэвлэлүүд онцолж эхэлсэн. НАТО болон Пентагоны удирдлага энэ асуудлыг анхааралдаа авахыг мэдэгдсэн.

Исламын эзэнт гүрэн гэж Исламын дайчид мэдэгдсэн нь цаанаа нарийн учиртай. Хууль бус, ямар ч бүртгэлгүй цагаач иргэдийг ХБНГУ, Итали, зэрэг Европын хэд хэдэн орон аль хэдийнэ нутагтаа нэвтрүүлж, тусламжийн гараа сунгаад байгаа. Өчигдөр л гэхэд Берлин хотод 2000 цагаач орж, нутгийн иргэд тавтай морил гэсэн уриа лоозонтой угтан авсан. Магадгүй тэдний дунд хэдэн зуун террористууд байгаа бол гэсэн хардлага цагдаагийн байгууллагынханд байхыг үгүйсгэхгүй. Энэ талаар Европын орнуудын аюулгүй алба ч хяналт тогтоож чадахгүйг ажиглагчид хэлсээр байгаа. Страсбург хотын удирдлага цагаач иргэдийг хүлээн авах гэж байгаад дээрх мэдэгдэл гарсны дараа шийдвэрээ өөрчилсөн.

Африк, Сири, Афганистан зэрэг оронд зэвсэгт мөргөлдөөн хамгийн их болж байгаа энэ цаг мөчид цагаач иргэдийн тоог дээрх гурван улс бүрдүүлж байна. “Терроризмийн эсрэг Европ тив бэлэн үү”  гэсэн асуулт Лалын улсын дайчны бичлэгт өгүүлсэн байв. Үнэхээр хяналтгүй цагаачдыг улс орондоо хүлээж авсан нь аюул дагуулж байгаагийн нэг жишээ гэдгийг хэвлэлийнхэн онцолж, тусгай хүчнийхэн, цагаачдын алба болон цагдаа нарыг өндөржүүлсэн бэлэн байдалд ажлаа хийхийг иргэд анхааруулсан. Их Британи улсын “Ням гарагийн Экспресс” сонинд ойролцоогоор Исламын дайчдын хэсэг бүлэг хүмүүс болох 4000 мянган гаруй хүн цагаачид дунд байгаа гэсэн таамаг дэвшүүлээд амжсан байна. Оны эцэс гэхэд ХБНГУ хагас сая цагаач иргэдийг хүлээн авахаа илэрхийлсэн. Энэ үйл явдал Лалын улсад ашигтайгаар эргэж мэдэх нь. Германы Дортмунд хотод насанд хүрсэн хүмүүст орон нутгийнхан хувцас, хоол хүнс өгч байгаа бол хүүхдүүдэд тоглоом, жимс өгч байгааг хэвлэлүүд мэдээллэв. 

Лалын улсын үйл ажилла­гаанд цагаачдын өнөөгийн нөхцөл байдал хэрхэн нө­лөө­­лөхийг ажиглагчид яаж тайлбарлах бол гэж CNN агентлагийн тоймчид хөндөж эхэллээ. Германчууд цагаачдад тусалсан гээд “Сири болон зэвсэгт мөргөлдөөнтэй байгаа нутагт байрлах Исламын дайчид Герман улсыг өршөөх үү, тэднийг хэн зогсоох вэ” гэсэн өнгө аястай мэдээлэл гараад хоёр дахь хоногтойгоо золгож байна. Нэг үгээр хэлбэл цагаачдыг дагаад террористууд, Исла­мын дайчид ороод ирсэнийг хүлээн зөвшөөрсөн мэт байдал үүсчээ.

Хамгийн аймшигтай нь цагаач иргэд очсон газартаа аж төрөхийг хүсэж байгаа нь асуудлыг гол нь болоод байгаа юм. Тэднийг аль улсын иргэн гэдгийг батлах нэг ч бичиг баримт байхгүй. Хэдэн мянган цагаачдын дунд хэн ч байж болох тийм аюултай байдлыг Европын холбоо бий болгосоныг шүүмжилсээр. Европын холбооны 28 орны нутаг дэвсгэрт дэлхийн бүх цагаач иргэдийг цуглуулаач гэсэн гарчигтай нийтлэл Испанийн хэвлэлд нийтэлсэн нь олны анхаарлыг татаад байгаа. Энэ мэтчлэн шүүмжлэлтэй олон асуудал Европын холбооны удирдлагуудыг тэвдүүлж эхэлжээ.

Унгар улсын Ерөнхий сайд хилийн зурвасыг хаахыг өчигдөр уриалсан аж. Энэ нь нэгдсэн зохион байгуулалтад орох эхний арга шат гэдгийг Ройтерс агентлаг мэдээлсэн. Цагаачид нэгдсэн зохион байгуулалтад орохыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Бүгд л иргэний дайн, буун дуунаас зугтаж, эх оронгүй болсон. Сүүлийн 2-3 сарын хугацаанд ХБНГУ-д эхнэр хүүхдээ, гэр бүлийнхнээ хүлээж суугаа хүмүүс ч байгаа.

ХБНГУ-ын парламентын зарим гишүүн өөр байр суурьтай байгаагаа илэрхийлж, хоорондоо маргаан үүсгэсэн. Тэд цагаач иргэдэд яагаад Германы ард түмэн туслаад байгаа юм. Цагаачдаас хураах мөнгийг АНУ-аас гаргуулан авах ёстой гэх нь ч бий. Өөрөөр хэлбэл, иргэний дайныг эхлүүлсэн АНУ тусламж үзүүлэх үүрэгтэй талаар зарим парламентын гишүүд цохон тэмдэглэжээ. ХБНГУ-ын Сангийн яамнаас эхний ээлжинд 10 сая еврогоор цагаач иргэдэд тусламжийн гараа сунгана гэж мэдэгдсэн. Харин цагаачдыг бүртгэх татвар, санхүүгийн тусламжийн асуудал дээр АНУ хамтрах ёстой хэмээн парламентийн гишүүд санал бодлоо илэрхийллээ.

НҮБ-ын Хүний эрхийг хамгаалах тусгай төлөөлөгч “АНУ энэ бүх гэр оронгүй нутаггүй болсон хүмүүс, цагаачдаас эх орондоо оруулах ёстой. Хариуцлагыг хувааж хүлээх ёстой. Цагаач иргэдийн дунд хэн ч байсан АНУ буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрөх ёстой” хэмээн ярьсан юм. Ямартай ч олон мянган цагаач Европын орнуудыг зорих болсон шалтгааныг Лалын улс ийнхүү тайлбарлалаа. Исламын дайчид дэлхийг бүрхэнэ гэсэн зорилгын нэг хэсэг гэдгийг мөн онцлов. Ийм учраас л Лалын улс удахгүй Европын орнуудыг удахгүй эзлэх болно гэсэн утгатай мэдэгдэл дэлхий нийтийн анхаарлыг яахын аргагүй татаад байгаа юм.

0 Сэтгэгдэл
Америкийг дагаж далдагнавал ийм юм болно шүү Ардчилсан намын хэрээнүүд минь эх орноо худалдсан адгийн бүр хэлэх үг ч алга.
Ванга зөнч 2000 оны эхээр дэлхийн III дайныг лалын улс эхлүүлж, Европыг эзэлнэ гэсэн нь үнэн болж таарч байна даа...
АНУ л Ирак, Ливи, Сири зэрэг орныг түрэмгийлэн эзлээд Лалын улсыг бий болгосныхоо дүнд Ийм болгосон юм.
Хамгийн их уншсан