Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Рио 2016” олимпийн наадмын эрхийн тэмцээн Монгол Улсад болно

Өчигдөр чөлөөт болон сонгомол бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас Вегас хотноо албан ёсоор эхэлсэн бөгөөд энэ үеэр болсон хурлаар “Рио 2016” олимпийн наадмын эрхийн тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахаар болжээ.

Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо/ДБТНХ/-ны хурлаар, дэлхий улс орнуудын чөлөөт бөхийн холбооны удирдлага, тамирчид, дасгалжуулагчдын дунд шалгаруулалт хийжээ. Дэлхийд чөлөөт бөхийн спортоор тэргүүлэгч орнуудаас Монгол Улс “Рио -2016” олимпийн эрхийн тэмцээнийг эх нутагтаа хүлээн авахаар эрх авсан байна. Уг хуралд МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар оролцжээ.

Хурлаар олимпийн эрхийн тэмцээнийг хүлээн авах тухайн орны танилцуулга, ахуй соёл, зан заншил, олон улсын түвшинд хэрхэн өрсөлдөж яваа, олон улсын томоохон тэмцээнийг эх нутагтаа хэдэнтээ хүлээн авсан гэдгээр нь шалгаруулжээ. Манай улсын хувьд 1964 оны Токиогийн олимпийн наадамд анх оролцож, 1968 оны Мехико хотноо болсон зуны олимпийн наадмаас нэг мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн цагаас хойших амжилтуудыг үнэлжээ. МЧБХ-ны хийж гүйцэтгэсэн ажил, амжилт хэтийн бодлогыг ДБТНХ-ноос үнэлж “РИО 2016” олимпийн наадмын эрхийн тэмцээнийг Монголын дэвжээнээ явуулахаар шийдвэрлэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан