Украйны мэргэжлийн боксчин В.Кличко хүнд жинд дэлхийн аварга цол хүртсэн. Харин түүнийг АНУ-ын тамирчин Ш.Бриггс тулаанд дуудсан байна. Эдгээр боксчид мэргэжлийн тулаанд ахмад тамирчдын тоонд орно. В.Кличко 1976 онд хуучнаар ЗХУ-ын нутаг Казахстаны районд төрсөн бөгөөд Украйн улсын иргэн. Мэргэжлийн рингэнд 67 тулаан хийхдээ 64 ялж, 3 ялагджээ. Мөн 64 ялалтын 53-ыг нь хүнд цохилтоор байгуулсан аж.
Харин АНУ-ын тамирчин Ш.Бриггс 1971 онд АНУ-ын Нью Йорк мужийн Бруклин хотод төрсөн. Мэргэжлийн ригэнд 67 тулаан хийхдээ 59 ялж, 6 ялагдсан. 59 ялалтынхаа 52-ыг хүнд цохилтоор буюу хугацаанаасаа өмнө өрсөлдөгчөө буулган авч байлаа.
Ш.Бриггс таван жилийн өмнө ах В.Кличкотой тулалдсан ч ялагдаж, зодог тайлсан. Харин өнгөрсөн жилээс ригэнд эргэн ирж, долоон тоглолт дараалан ялжээ. Энэ нь түүнийг харих болоогүй гэдгийг илтгэж байгаа юм.