Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Молдавт Ерөнхийлөгчөө огцруулах жагсаал болж байна


Молдавын нийслэл Кишиневт энэ есдүгээр сарын 6-наас эхлэн олон нийтийн жагсаал болж Ерөнхийлөгч Николай Тимофтиг огцорч, ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж байна. Жагсагчид улсынхаа Ерөнхий прокурорын барилгын дэргэд майхан барин суурьшжээ.
100 мянга гаруй хүн оролцсон жагсаал Үндэсний их хурлаас төлөөлөгч томилон өөрсөдтэй нь хэлэлцээр хийхийг бас шаардаж байна.
Харин Ерөнхийлөгч Николай Тимфоти жагсагчидтай уулзахыг хүсэхгүй байгаа бол Ерөнхий сайд Валерий Стрелец уулзаж тэдний шаардлагыг ерөнхийлөгчид уламжилна гэж мэдэгджээ.

Ерөнхий прокурорын барилгын гадаа жагсч байгаа эсэргүүцэгчид цагдаагийнхантай мөргөлдөж хүмүүс нэрвэгдсэн мэдээ бас байна. “Улаан блок”  намын төлөөлөгчид Кишиневын төв гудамжаар явж Үндэсний их хурлын ордны дэргэдэх жагсагчидтай уулзахаар ирэх үед энэ мөргөлдөөн болжээ.
Нэрвэгдэгсдээс нэг эмэгтэйг түргэний машинаар эмнэлэгт хүргэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан