Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай гариг дээр 700 сая хүн, 72 сая хүүхэд бичиг мэдэхгүй байна

Хувийн эрх чөлөө, орчинтойгоо ойлголцох, тусгаар байх, өөрийгө өхөгжүүлэх чадвар, зөрчил маргааныг шийдвэрлэх гол хүчин зүйл нь бичиг үсгийн чадвар. Энэ өдрийн олон улс даяараа есдүгээр сарын 8-нд тэмдэглэдэг байна.
1965 оны есдүгээр сарын 8-нд Ираны нийслэл Тегеранд дэлхийн улс орнуудын Боловсролын сайд нар  “Бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах нь” сэдэвт бааг хурал хийснээр ЮНЕСКО-гийн саналаар 1966 оны есдүгээр сараас эхлэн 8-ны өдрийг “Олон улсын бичиг үсэгтний өдөр” хэмээн тэмдэглэж ирсэн байна.

1.    Өнөөдөр дэлхий дахинд насанд хүрсэн  700 сая  хүн байгааг бол 72 сая хүүхэд мөн бичиг үсэгт тайлагдаагүй байна.
2.    Дэлхий дээр зөвхөн 19 улс оронд л эмэгтэйчүүд нь бичиг үсэгт тайлагдсан түвшингээрээ эрчүүдээс давдаг байна. 143 улсаас 41 оронд нь бичиг үсэггүй эмэгтэйчүүд эрчүүдээс ээ хоёр дахин их байдаг байна.
3.     Бичиг үсэггүй байх явдал зөвхөн ядуу орнуудад  төдийгүй ЮНЕСКО-гийн тооцоолсноор Хятад, Египет, Бразил зэрэг ядуу орнуудад ч байна.
4.    Дэлхийн 15 оронд хүүхдийн 50 хувь нь бага боловсрол эзэмшиж чадахгүй байна.
5.    Манай улсын хувьд 2004-2012 онд Монгол улсад хэрэгжүүлсэн “Бичиг үсгийн боловсролын үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2010 оны хүн ам, орон сууцны тооллогын дүнгээр бичиг үсэгт тайлагдсан  түвшин 98,3 хувьд хүрч, 2000 оныхоос 1,7 хувиар нэмэгдсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан