Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Башар Асадыг хамгаалахын тулд Сири лүү ОХУ цэрэг, зэвсгээ илгээж байна
oros bayan baisan bol mongolchuud siti d ochno sh tee.daan ch tsalin uh chadalgui yum daa
OROSUUD ODOO L ZOV YUM RUUGAA HODOLJ BAINA UKRAINTAI NOTSOLDOH HEREGGUI BAISAN YUM HEREGGUI CH GEJ DEE AMERIKAD OORIIGOO HARUULAH GESEN BAIH
АНУ л дэлхийг эзэгнэн цэрэг зэвсгээ илгээн алж хядаж, хүмүүсийг цус нулимстай нь хольж байхад орос бас өөрийн талыг баримтлагчдаа хамгаалж болно оо доо.
yg dain zogsoh uu, bas irak shig shiit sunnitaarai taltsaad baildanaa. deer kristos arab 2 say siriin kurd 2 sayiigaa alj hyadaj ehelendee. amerikuud zvgeer baisan oroniig vimvvleed haylaa daa.. baruun bol 2 nvvrtei bodolgo bol dandaa svireld ordogoo.. amerkuud l buruutai da..
энд америкийн тэрбумтан сенаторуудын дэмждэг Лалын улсын эсрэг ОХУ зогсооход буруутгах мөнгөөрөө байлдаан хийлгэж тоглох америкийн баячуудын мөнгөө дэлхийд ханшны алдахгүй байх арга шүү дээ
Америкч самарч бна даа.
Оросын дайчид ерөнхийлөгч Башар Асадыг нь хамгаалахын төлөө Сири лүү
цэргүүдээ илгээж байна хэмээн Сирийн засгийн газрын дэмждэг телевиз
мэдээллээ. Гурван минутын дүрс бичлэгт сирийн армийг зөвхөн оросын
зэвсэгт хүчинд л байдаг хүнд хуягт машинууд дэмжиж байгааг харуулжээ.
Дүрс бичлэг дээр оросоор ярих нь сонсогдож байсан гэж The Times сонин
баталж байна.
Латакиягийн бүсэд болсон тулалдааны үеэр авсан энэ дүрс бичлэг дээр үнэхээр оросын зэвсэгт хүчинд дөнгөж өнгөрсөн жил орж ирсэн БТР-82А явж байгаа нь харагдаж багийнхан нь оросоор ярьж байгаа нь сонсогдож байна.
“Тийм ээ энэ бол орос хэл, яг дүрмээр нь зөв ярьж байна” гэж Royal United Services Institute-ийн цэргийн шинжээч Игорь Сутягин хэлжээ. Сутягин бас өнөө хүртэл оросууд байлдааны ажиллагаанд хэзээ ч шууд оролцож байгаагүй гээд энэ бол Оросын байнгын армийн дайчид юм уу, жинхэнэ орос гаралтай хүмүүс байна гэж.
Хэвлэл бас наймдугаар сарын 20-нд оросын “Николай Фильченков” гэдэг цэргийн хөлөг онгоцыг Босфорын буланд байхад нь авсан гэрэл зураг дээр оросын хуягт техникүүд байсныг сануулсан байна. Тэр хөлөг удалгүй сирийн Тартус боомтод очсон билээ. Оросын хөлгүүд цэргийн зэвсэг техник ачаад Стамбулаар дамжин Сирийн хил рүү нэвтэрсэн нь анхных биш.
Тартус нь оросын цэргийнхэн сирийн офицеруудыг дадлагажуулдаг Газар дундын тэнгис дэх Сирийн цорын ганц цэргийн бааз.
Латакид байгаа сирийн босогчдын төлөөлөгчид уулын Сланфех хотод оросын блогчид байгааг ч бас хэлж байна. “Оросууд бүр хэдийнээс энд байгаа. Сүүлийн үед бүр ихэссэн. Тэднийг цэргийн ажиллагаанд оролцож байгааг ч мэдэж байгаа” гэж “Сирийн чөлөөт арми”-ийн нэгдүгээр дивизийн төлөөлөгч хэлсэн байна.
Сирийн босогчдын Syria.net сайт бас Оросын цэргүүд Латакид ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийг хамгаалахын тулд хамгаалалтын бүс байгуулахад шууд оролцож байгаа гэж мэдээлжээ.
Үүний өмнө Washington Post сонин бас Сири дэх байлдааны ажиллагаанд оросууд шууд оролцож байж магадгүй гэсэн бол Сири дэх “Аль Кайда”гийн салбар “Фронт аль-Нусра” оросын сөнөөгч Су-34, болон нисэгчгүй онгоц байж болох дөрвөн ч гэрэл зургийг нийтэлсэн юм. Энэ зургуудыг сирийн Идлиб мужид авсан гэжээ.
Энэ мэдээллээс хоёр хоногийн дараа израилын YNET сонин бас Сирид ирсэн оросын цэргийн нисэх хүчний сөнөөгч онгоц, нисэгчгүй аппаратууд Башар Асадад заналхийлж байгаа сирийн босогчид болон “лалын улс”-ын байрлалд ойрын үед цохилт өгнө гэж мэдээлсэн юм.
Хэрэв ерөнхийлөгч Башар Асадыг огцруулбал тус улс дахь иргэний дайн төгсөнө гэдэгт Сирийн үндэсний хувьсгалт хүчний эвсэл, сөрөг хүчин, Ардчилсан өөрчлөлтийн төлөөх үндэсний зохицуулах хороо нь санал нэгтэй байгаа юм. Харин ОХУ өнөө болтол Башар Асадыг дэмжсээр байгаа нь энэ.

0 Сэтгэгдэл
2015.09.09
2015.09.07
2015.09.07
2015.09.07
2015.09.07
2015.09.07