Сирийн сөргөлдөөний улмаас зургаан сая гаруй хүн улсаасаа дүрвэн гараад байна. НҮБ-ын мэдээлснээр дөрвөн сая хүн гэр орноо орхисон бол хоёр сая гаруй хүн гадаадад зугтан гарчээ. Ийн дайнаас дүрвэгсдийн тоо зургаан саяас давсан тухай НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын алба есдүгээр сарын 3-нд Женев хотноо мэдэгдлээ. Сирийн дотоод нутагт дайны хөлөөс 4,2 сая хүн зугтан шилжиж, хоёр сая сиричууд улс орноо орхин явцгаасан байна.
Одоо өдөр бүр 5000 сири хүн хилээр гарч байгаа аж. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссар Антониу Гутерриш энэ талаар хэлэхдээ “Сирид зуун жилд тохиох маш томоохон эмгэнэл учирлаа” гэсэн байв.
Наймдугаар сарын мэдээгээр Ливанд 716 мянга, Иорданд 515 мянга, Туркт 460 мянга, Иракт 168 мянга, Египтэд 110 мянган сирийн дүрвэгсэд байгаагийн нэг сая орчим нь 17 хүртэлх насны хүүхдүүд байгаа ажээ. Дүрвэгсдийг хүлээн авсан орнуудын төлөөлөгчид энэ долоо хоногт уулзаж, дэлхий дахинд хандан дүрвэгсдэд туслахыг уриалах ажээ.