Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятад цэрэг армиа 300 мянган хүнээр танана


Хятад улс өөрийн армийн цэргийн тоог 300 мянган хүнээр хорогдуулна гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин Бээжинд болж байгаа цэргийн парадыг нээж Тяньаньминий талбайд хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.
“Хятад улс өөрийн армийн цэргийн тоог 300 мянган хүнээр хорогдуулах болно гэдгийг зарлаж байна” гэж тэрээр хэлсэн байна. “Хятад улс энхтайвны төлөө, энхтайвнаар хөгжихийн төлөө хэлбэрэлтгүй зогсохыг эрмэлзэж байна. Хөгжлийн өндөр түвшингүйгээр ямар ч амжилт ололт байхгүй. Хятад улс хэзээ ч давуу байх, газар нутгаа тэлэх  үйл ажиллагаа явуулахгүй” гэж тэрээр тэмдэглэлээ.
Хятадын ард түмэн цаашид хүн төрөлхтний хөгжилд илүү их жинтэй хувь нэмэр оруулах болно. “Арми бүхий л хүчээрээ ард түмнийхээ төлөө, эх орон ард түмний аюулгүй байдлыг сахин хамгаалах, дэлхий дахинд энхтайвныг бэхжүүлэх энхтайванч үүргээ биелүүлэх тангаргаа санаж байх ёстой” гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин онцолсон байна.
Дэлхийд хамгийн том Хятадын арми өнөөдөр 2,3 сая хүнтэй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан