Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
Бээжинд болох цэргийн парадын сонирхолтой найман баримт
Дэлхийн хоёрдугаар дайн, Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайнд ялсны 70 жилийн ойд зориулсан цэргийн парад өнөөдөр БНХАУ-ын нийслэл Бээжинд болох гэж байна. Энэ парадын тухай хэдэн баримт.
1. Энэ бол БНХАУ байгуулагсаны ойгоос гадна болж байгаа анхны парад.
БНХАУ байгуулагдсаны ойн өдрөөр нийт 14 удаа цэргийн парад болж байжээ. 1999, 2009 онд энэ улс байгуулагдсаныхаа 50, 60 жилийн ойгоор нүсэр парад хийсэн. Ялалтын өдрөөр цэргийн парад хийдэг нь олон улсын жишиг. Франц, ОХУ, АНУ гээд. Франц улс дэлхийн хоёрдугаар дайны үеэр Нормандад холбоотны цэрэг буусны 70 жилийн ойг тохиолдуулан хийсэн цэргийн параддаа Их Британи, ОХУ, АНУ зэрэг гадаад орнуудын удирдагчдыг урьсан. ОХУ бас их ялалтын 70 жилийн ойгоо сүртэй тэмдэглэж олон орны удирдагчдыг урьсан.
2. Парадад Гоминьданы ахмад дайчид оролцоно
Гоминьданы арми нь хятадын ард түмэн японы түрэмгийллийн эсрэг тулалдахад ихээхэн хувь нэмэр оруулсан. Хятадын ард түмний тусгаар тогтнолын төлөө оруулсан хувь нэмрийг нь үнэлж тэднийг ийн энэ хүндтэй арга хэмжээнд оролцуулж байгаа юм байна.
3. Парадын дайчдын хайрцгийг ахлах офицерууд толгойлно
Парадад явах дайчдын хайрцаг тус бүрийг бага тушаалын офиерууд биш зөвхөн генералууд удирдах гэнэ. Москвагийн Улаан талбайд болсон цэргийн парадад мөн л дан генерал түвшний ахлах тушаалын офицерууд жагсаал тус бүрийг удирдсан.
4. Гадаадын цэргүүд жагсана
Хятадын ийм өндөр хэмжээний арга хэмжээ, цэргийн парадад анх удаа гадаадын цэргийн төлөөлөгчид оролцоно.
Гадаадын 17 орны 1000 орчим цэргийн албан хаагч цэргийн парадад оролцох юм. Теньаньмины талбай руу Беларусь, Куба, Египет, Казахстан, Кыргызстан, Мексик, Монгол, Пакистан, Серби, Таджикистан болон ОХУ тус бүр 75 орчим хүнтэй баг илгээсэн. Өөр бас Афганистан, Камбож, Фижи, Лаос, Вануату, Венесуэл гэсэн зургаан орон тус бүр 7 хүнтэй цэргийн дээд хэмжээний зочин илгээжээ.
5. Энэ парадаар цэргийн шинэ шинэ техникүүдээ гайхуулна
Парадад газрын 200, агаарын нисэх хүчний мөн 200 орчим техник жагсан өнгөрөхөд олон улсын жишгээр шинэ шинэ төрлийн зэвсэг техникээ үзүүлэх юм. Энд ихэвчлэн хятадын өөрийн нь үйлдвэрлэсэн цэргийн бүх төрөл мэргэжлийн техник явна. Бөмбөгдөгч Н-6К, тээврийн Y-20 онгоц, шиэн төрлийн DF-16 и DF-21D гэдэг балластик пуужин олны өмнүүр явж өнгөрнө.
6. Японы эсрэг дайны ахмад дайчдын дундаж нас 90-ээс дээш
Японы эсрэг дайн оролцож явсан 300 гаруй ахмад дайчин цэргийн парадад уригдсан гэнэ. Мөн энэ баярыг үзэж чадаагүй ахмад дайчдын үр хүүхэд ч бас ирнэ. Ахмад дайчдын дундаж нас 90 байгаа бол энэ баярыг үзэж чадалгүй нас барсан ахмад дайчдын хүүхдүүд нь 78-аас дээш настай хүмүүс байна.
7. Парадад жагсах эмэгтэй дайдчын дундаж өндөр 1,78 метр
Цэргийн энэ парадад эмэгтэйчүүдийн хүндэт харуулын дайчид анх удаа оролцоно. Тэдний дундаж өндөр нь 1,78 метр бол нас нь 20. Үүний зэрэгцээ энэ парадад тэднээс боловсролын баклавр, түүнээс дээш зэрэгтэй бүсгүйчүүдийг оролцуулж байгаа юм байна.
8. Цэргийн хөгжим нь 2400 хүнтэй
Цэргийн парадын хөгжим, найрал дуунд 2400 цэрэг дайчид оролцоно. Тэд японы түрэмгийллийн эсрэг дайны үеийн 30 орчим сонгодог дууг дуулна. Найрал дууны багийн дайчид анх удаагаа ийм парадад оролцож байгаа юм байна.

0 Сэтгэгдэл