Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Токио хотод эсэргүүцлийн жагсаалд 10 мянган хүн нэгджээ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн Засгийн газрын үйл ажиллагаа, Ерөнхий сайдын санаачилсан хамгаалалтын шинэ тооцооны нөхцөл иргэдийг бухимдуулжээ.Өнгөрсөн ням гарагт болсон жагсаалд нийт 10 мянга гаруй хүн нэгдсэн талаар мэдээлэл ирсэн. Тэд Токио хотын парламентын ордны гадаа эсэргүүцлийн дуу хоолойгоо нэгтгэсэн бөгөөд Шинзо Абэгийн улс төрийн шийдвэрүүд Япон улсад сөрөг үр дагавар авчирна гэдэгт санаа зовж ийнхүү жагсаал хийх болсон байна. Ойролцоогоор Ерөнхий сайдыг эсэргүүцсэн хүмүүсийн тоо 120 мянга хүрээд байгаа гэсэн тоо судалгааг хэвлэлийнхэн бичсэн. Харин түүний гаргасан шийдвэрт хамгийн их шүүмжлэлд өртөөд байгаа нь Гадаад бодлого, Гадны улс оронд цэргийн ажиллагаа явуулах шийдвэр байгаа юм. Япончууд дайныг хүсэхгүй байна, Засгийн газар огцор хэмээн жагсаал хийж байна. Маргааш БНХАУ-ын хувьд түүхэн баярт үйл явдал тохионо. Дэлхийн II  дайнд БНХАУ Япон улсыг ялсны 70 жилийн ой тохиож, цэргийн томоохон парад болно. Энэ үйл явдалтай холбоотой Шинзо Абег шүүмжлэх хүмүүсийн тоо нэмэгдэж байгааг  ч Японы хэвлэлүүд цохон тэмдэглэсээр байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан