ОХУ-ын Алим нэртэй Нэгдсэн Ардчилсан намын нөлөө бүхий гишүүн Василий Поповыг Финлянд улсын цагдаа нар ОХУ-ын эрх баригчдын хүсэлтээр баривчилсан талаар Риа Новости агентлаг мэдээлээ. Мөн энэ үйл явдлын талаар тус улсын Финниш Медиа уламжилсан. Василий Поповыг Финляндын зүүн хэсэгт байрлах Йонсу хотод гэрээс нь баривчилсан аж. ОХУ-ын эрх баригчид түүнийг ОХУ-ын бүгд найрамдах Карель улсын нийслэл Петрокаводод хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийн залилан хийсэн гэсэн үндэслэлээр ийнхүү баривчилсан аж.
Тэрээр өөрөө хэвлэлийнхэнд буруугүй гэдгээ илэрхийлж улс төрийн золиос болж байгаагаа сануулсан байна. Бүгд Найрамдах Карель улсын захирагч намайг улс төрөөс холдуулах гэж ийнхүү баривчилгаа явуулж байгаа юм гэж мэдэгджээ. Финлянд улсын цагдаа нар түүнийг удахгүй ОХУ-ын талд шилжүүлнэ. Карельд бизнес явуулдаг Нэгдсэн Ардчилсан намын нөлөө бүхий гишүүн Василий Попов ийнхүү баривчлагдсан нь В.Путины ээлжит нүүдэл гэдгийг барууны хэвлэлүүд мэдээлсээр байгаа юм. Ямар нэг шинэчлэл, дарга цэргийн холио болохын өмнө иймэрхүү баривчилгаа байнга болдог байна. Гэхдээ энэ удаад Бүгд Найрамдах Карель улсын захирагчийн замд саад болсон бололтой.