Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатар дүүргийнхэн тэргүүллээ


2015 оны Хятад, Орос, Монгол гурван улсын өсвөрийн хөл бөмбөгийн тэмцээн 2015 оны өнгөрсөн сарын 21-нээс 26-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөн буйр хотод амжилттай боллоо.  
Тэмцээнд Хятад, Орос, Монгол гурван улсын 6 баг тойргийн журмаар тоглон I байрт Сүхбаатар дүүргийн баг /Монгол улс/,II байрт Хайлаар хотын “Эргүн хун” клубын баг /БНХАУ/,IIIбайрт Улаан-Үд хотын “Байгаль” клубын баг /ОХУ/ тус тус шалгарлаа.
Шилдэг довтлогчоор Сүхбаатар дүүргийн багийн тамирчин Э.Өлзий-төмөр /13-н гоол/, Шилдэг шударга тоглогчтой багаар Сүхбаатар дүүргийн баг шалгарч Өргөмжлөл, дурсгалын зүй­лээр шагнууллаа.
Монгол улсын хөл бөмбөгийн түүхэнд олон улсын тэмцээнд анх удаа Д.Батболд дасгалжуулагчтай Сүхбаатар дүүргийн баг тамирчид тэргүүн байрт шалгарлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан