Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Туркийн курдууд Исламын дайчдын эсрэг жагсаж байна

Туркт оршин суудаг курд үндэстнүүд Исламын дайчдын эсрэг эсэргүүцлийн жагсаал хийж тус улсын цагдаа нартай ширүүн мөргөлдсөн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.  Ойролцоогоор 1000 гаруй Туркийн курдууд Сири Туркийн хилийн бүсийн ойролцоо эсэргүүцлээ илэрхийлж Исламын дайчдын эсрэг өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэсэн. Тэгвэл нутгийн хойд хэсэгт Сизре мужийн хилийн ойролцоо хэдэн зуун курдууд автомашины замыг хаан, урт дараалал үүсгэн жагсаал хийжээ. Гэхдээ курдуудыг ямар нэг хууль бус үйлдэл гаргахаас өмнө туркийн цагдаа нар арга хэмжээ авах хэрэгтэй болж, улмаар цагдаа нартай курдууд ширүүн мөргөлджээ. Сири Туркийн чухал хотын нэг болох Кобанид Сирийн курдуудтэй нэгдэж, Исламын дайчдын эсрэг дайтах хүсэлтэй байгаа Туркийн курдууд хилээр нэвтэрч үндэстэн нэгтнүүдтэйгээ хүч хавсрахын тулд ийнхүү жагсаж байгаа гэдгийг тэд тайлбарлав. Туркийн хувьд Исламын дайчдын эсрэг тэмцэх эсэхээ одоохондоо эцэслэн шийдвэрлээгүй байгаа бөгөөд Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг нухацтай авч хэлэлцэх хэрэгтэй байгааг тус улсын хэвлэлүүд мэдээлсэн билээ. НАТО-гийн гишүүн орны хувьд Турк дахь курдуудын энэ байдлыг бодолтой хэлэлцэхгүй бол бүс нутагт Исламын дайчдын сөргөлдөөн гарах аюул тулгараад буй. Ирак  Сири Туркийн хойд хэсэг гээд багагүй  бүс нутагт Исламын дайчид байрласан өөрсдийн цэргийн хүчийг зузаатган, нөхцөл байдалд хүлээцтэй хандаж байгаа нь цаагуураа ямар нэг зүйл төлөвлөж байгаа гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан