Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Буутай этгээд хэн байв

АНУ-ын хэвлэл мэдээллийн агентлаг дунд томоохон байр суурь эзэлдэг “WDBJ” телевизийн сэтгүүлч Элисон Паркер, Адам Уард нарыг шууд эфирт ажлаа хийж байхад нь буутай этгээд амийг нь хороосон хэрэг өчигдөр гарсан байна. Энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд хэрэгтэн Брайс Уиллиам өөрийгөө буудан, амиа хорлосон талаар “CNN”  агентлаг мэдээллээ.

Хэргийг үйлдсэн этгээд амиа хорлохын өмнө “Би хүн шиг байхыг хичээсэн. Зүгээр л буун дуугаар явахыг хүлээж байлаа” гэсэн утгатай зурвас үлдээжээ. Тэрээр “ABC” агентлагт факс илгээн хэргийнхээ шалтгааны талаар ямар нэг тодорхой зүйл үлдээгээгүй байна. Мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд ямар өс хонзонгийн улмаас ийнхүү хоёр сэтгүүлчийг хөнөөсөн нь тодорхой бус үлдсэн.

Хэргийн газар үзлэг хийсэн цагдаагийн ажилтнуудын дүгнэлт дээр хоёр сэтгүүлчийг бараг л тулгаж байгаад бууджээ. Мөн галт зэвсэгийн бүртгэл сэжигтэй байсныг Цагдаагийн газраас мэдээлсэн юм. Виржиния мужийн Роаноке хотын удирдлага хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан бол сэтгүүлчид үйл явдлын мөрөөр эрэн сурвалжилсаар байгаа юм. Телевизийн удирдлага болох  Шурц Коммюникэйшн эфирийн үйл ажиллагааг түр зогсоосон. Амиа алдсан хоёр сэтгүүлчийн ар гэрийнхэн, төрөл төрөгсдөд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, тэтгэмж олгох тухай телевизийн удирдлага мэдэгджээ. Мужийн цагдаа­гийн байгууллагын шериф Билл Овертоны хэлж байгаа­гаар буутай этгээдийн зорил­гыг тодорхой мэдэхгүй ч өмнө нь хамт ажилладаг бай­сан бололтой гээд хэ­рэг­тэн сэтгэцийн өвчтэй байх ма­гадлалтай гэжээ. Гэвч хэргийн нарийн учир шалтгаа­ныг тодруулж чадахгүй байгаа юм.

Дээрх хэрэгтэй холбог­дуулан Галт зэвсэгийн тухай хуулийн талаар хэлэлцүүлэг АНУ-ын сэтгүүлчдийн дунд өрнөх болсон. Өнгөрсөн жилийн өдийд АНУ-ын Ерөнхийлөгч Галт зэвсэгийг тухай хуулийг өөрчлөх, нийгэмд аюултай байдал үүсгэж байгаа нөхцөлүүдийг таслан зогсоохын тулд шинэ хууль боловсруулсан ч Конгресс хүлээж аваагүй. Хяналтаас гарсан бүртгэлгүй зэвсэг маш их гэдгийг Обама сөхөж байсан ч сонгуулийн үйл ажиллагааны нэг хэсэг хэмээн буруутгаж түүний хууль дэмжигдээгүй юм.

Сэтгүүлч бүсгүй 24 настай байсан бол зураглаач эр 27 настай байжээ. Бичлэгийг “You Tube” сайтад байршуулсан юм. Сэтгүүлч бүсгүй ярилцлага авч байхад энэ хэрэг болжээ. Хажууд нь зогсож байсан настай эмэгтэйг хөнөөгөөгүй ч сэтгэл зүйн хүнд байдалд орсон талаар эмч нар ярьж байгаа юм. Энэхүү хэрэг өглөөний 6:45 минутны үед Монета хотын ойролцоо өглөө эрт болсон. Гэрчийн хэлж байгаагаар буутай этгээд нойрмог  бас их их ууртай харагдсан гэжээ. Магадгүй хэрэгтэн уур бухимдлаас болоод ийм хэрэг хийсэн байхыг үгүйсгэхгүй.
Хэрэгтэн  Брайс Уиллиам “Би өөрийн Фэйсбүүк дээр буудсан бичлэгийг оруулсан байгаа. Адам надтай хамт ажилладаг байхдаа миний дургүйг байнга хүргэдэг байсан. Тэд нууц амрагууд байсан” хэмээн твиттер хуудаснаа бичсэн аж.

0 Сэтгэгдэл
харыг гадуурхаа биз хөөрхий
Хамгийн их уншсан