Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

XXI зуун дахь чулуун зэвсгийн үеийнхэн


Бенгалын буланд Мьянман, Индонези хоёр улсын хооронд оршдог энэ арлын оршин суугчид нь эрэг рүүгээ ойртсон бүхнийг хөнөөдөг гэнэ. Энэ арал хэзээ ч аль ч улсын мэдэлд орж колоничлогдоогүй, иргэд нь өнөөгийн соёл иргэншлээс бүрэн тусгаарлагдаж хоцрогдсон, хаанахын хэнтэй ч холбоогүй яг л чулуун зэвсгийн янзаараа амьдардаг байна.

Энэ арлыг Энэтхэгийн харьяа гэх боловч тэнд хэн ч очиж чаддаггүй. Ойртож очсон бүхнийг Сентинелесе нэртэй омгийнхон маш хэрцгийгээр эсэргүүцэж ойртсон бүхнийг алдаг гэнэ.

1996 онд шүүхээр шийтгүүлсэн нэгэн индус шоронгоос зугтааж өөрийн хийсэн завиараа энэ арлыг зорьсон ч хэдэн хоногийн дараа түүний бүх биедээ нумын сумаар шивүүлсэн цогцосыг эргийн элсэн дээрээс олжээ.

1981 оны наймдугаар сарын 2-нд энэ арлын дэргэд Примроуз хөлөг хүрч очиж. Багийнхан бууж ч амжаагүй байхад арлынхан нум сум, жадаар дайрч хэд хэдэн хүнийг нь алжээ. Хөлгийн ахмад радио холбоогоор тусламж дуудах гэсэн ч чадсангүй, азаар хэдэн хоногийн дараа нисдэг тэрэг очиж амьд үлдсэн хүмүүсийг нь аварсан байна.

              Харин хөлөг нь арлын эрэг орчим өнөөдөр ч байсаар байгаа.

2004 онд Энэтхэгийн далайд газар хөдөлж энэтхэгийн засгийн газар арал руу нисдэг тэрэг илгээж, омгийнхон амьд эсэхийг шалгах гэсэн боловч зэрлэг омгийнхон нисдэг тэрэг рүү нум сумаар харваж, чулуу, жад шидлэн угтсан байна.
 2006 оны нэгдүгээр сард арлын ойролцоо загас барьж байсан хоёр хүнийг тэд алсныг цогцосыг нь нисдэг тэргээр авах гэсэн боловч мөн л чулуу, жад шидлэн нумаар харваж угтсанаар газардаж чадаагүй  гэнэ.

Гадна ертөнцөөс тусгаарлагдсан энэ омгийн дотор халдварт өвчин, улаан бурхан, ханиад энэ тэр ёстой гардаггүй байна.
Эрдэмтэд энэ омгийн амьдрал лавтай 60 мянган жилийн туршид огт өөрлөгдөөгүй хэвээр байгаа гэж таамаглажээ.

Харин тэд яагаад бусдад ингэж дайсагнаж ханддагийг бүр анхнаасаа энэ газрыг колончлох гэсэн хүмүүст хандаж ирсэн  тэр ген нь хадгалагддаг байх гэж таамаглаж байна.

Аргаа барсан Энэтхэгийн засгийн газар ард иргэд, гадаадынханд  энэ аралд таван км-ээс дотогш ойртохыг хориглосон шийдвэр гаргажээ.

Нэгэнт ийм болохоор арлын оршин суугчид, омгийнхныг судлах ямар ч боломжгүй, тэр бүү хэл хэдэн хүн байгаг ч тоолж чаддаггүй байна. Арал бүхэлдээ битүү ширэнгэ ойгоор хучигдсан болохоор нисдэг тэргээр ч тандаж чаддаггүй гэнэ.

Тариалах талбай ч байхгүй болохоор энэ омгийнхон хөдөө аж ахуй ч эрхэлж мэддэггүй бололтой.

Гагцхүү гадаад ертөнцтэй холбогдохыг хүсэхгүй байгаа нь өнөө ч нууц хэвээр үлджээ.

0 Сэтгэгдэл
Yamar olon ongiin aristai xymyys ve? Afro bn. Gvinei papua narshig ch bn. Azi aristai ch bn Ynen zuv zurag oruulaach. zurag oruulj bxdaa yadaj anzaaraach.
Хамгийн их уншсан