Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ливийн эрэгт хөлөг онгоц живж 200 дүрвэгч амь алдлаа


Ливийн эрэг,  Газар дундын тэнгист хөлөг онгоц живж 200 орчим хүн амь алдлаа хэмээн Рйетер агентлаг дамжууллаа. Хөлөг живсний дараа аврагчид 30 хүний цогцос олсон байна.
Ливийн Зуара хотын аюулгүйн албаны төлөөлөгчийн мэдэгдсэнээр хөлөг дээр 200 гаруй хүн байсан гэж мэдээллээ. Үүний өмнө зорчигчдын тоог 400 гэж мэдээлж байсан юм. Түүний хэлснээр бол олонхи зорчигч нь живсэн хөлөг дотор түгжигдэжэ хамт живсэн байна.
2015 оны эхний хагаст Европын холбооны орнуудад нийт 340 мянган цагаач иргэн орж ирсэн байна. Энэ оны долдугаар сард гэхэд л даруй 100 мянган хүн дүрвэж орж ирсэн юм. Өнгөрсөн оны эхний хагас жилд дөнгөж 123,5 мянган хүн, 2014 онд нийитдээ 280 мянган жуулчин Европын холбооны орнуудад орж ирсэн юм.
Дүрвэгсдийн ихэнх нь Умард Африк, Ойрхи дорнодын орнуудаас Итали, Грекийг дамжин орж ирж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан