Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жүдо-гийн гурав дахь хүрэл медалийг Ц.Мөнхзаяа авчирлаа


Казахстаны Астана хотноо болж байгаа Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан манай тамирчин Ц.Мөнхзаяа энэ татамигаас мөнгөн медаль хүртлээ.
Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, Куба, БНХАУ-ын жүдочдыг ялаад  шөвгийн наймд үлдсэн юм. Улмаар хагас шигшээд үлдэх эрхийн барилдаанд Словенийн Тина Трстенякд ялагдсан ч  торгуулийн барилдаанд Хорватын жүдоч Марияна Мисковичийг давсан юм.  Улмаар манай бөх медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Израилийн жүдоч Ярден Гербиг базари үнэлгээр яллаа.

Ийнхүү "Лондон-2012" олимпийн их наадамд шагналт V байрт орж байсан Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа дэлхийн аваргын тэмцээнээс анхны медалиа авлаа. Мөн тэрээр энэхүү дэлхийн аваргын тэмцээнээс Монголын багийн гурав дахь хүрэл медалийг авчирлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан