Зимбабве улсын үндэсний амьтны хүрээлэнд жуулчид ахалж явсан Куин Свэйлс өнгөрсөн даваа гарагт амиа алдсан талаар мэдээлэл өчигдөр ирсэн байна. Торны цаана байсан арслан түүнийг зуурч улмаар амийг нь хөнөөсөн талаар гэрчүүд цагдаа нарт мэдэгджээ. Тэд “Куин Свэйлс амь тэмцэж байх үе хамгийн аймшигтай бас гунигтай. Бид юу ч хийж чадаагүй нүдэн дээр минь амиа алдсан” гэжээ. Түүнийг барьсан арсланг “Хар арслан” гэдэг байсан бөгөөд гэнэтийн энэ үйл явдал маш хурдан болж өнгөрсөн аж.
Зимбабве улсын эрх баригчид жуулчдад хандан сануулга гарган, иймэрхүү халдлага, болзошгүй аюулаас өөрсдийгөө хамгаалах журамтай танилцах ёстой талаар өгүүлжээ. Нутгийн баруун хойд хэсэгт дээрх золгүй явдал болсон бөгөөд уг нь амиа алдсан Куин Свэйлс арслангийн тухай мэдлэгтэй, багшлах ур чадвартай байсан талаар амьтны хүрээлэнгийн хүмүүс хэлж байсан юм.