Долдугаар сарын 28-наас хойш буюу сүүлийн дөрвөн долоо хоногийн хугацаанд Баруун Африкт “Эбола” вирусийн халдвар авсны улмаас нас барсан найман тохиолдол, халдвар авсан 256 шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мэдээллээ.
ДЭМБ-ын статистикийн мэдээ Швейцарийн Женев хотод нийтлэгджээ.
Халдвар тархсанаас хойш Либери, Сьерра-Леон, Гвиней улсад 28 мянган хүн уг аюултай вирусийн халдвар авснаас 11287 нь нас барсан байна. Либерид 10666 хүн халдвар авсны 4806 нь нас баржээ. “Эбола”-гийн халдварын тархалтыг хараахан зогсоож чадаагүй байгаа Сьерра-Леон улсад 13541 хүн халдвар авснаас 3952 нь нас баржээ. Харин Гвинейд харьцангуй цөөн буюу 3792 хүн халдвар авч, 2527 нь нас барсан байна.