Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Коньякаа хураалгаснаас бүтэн шилээр нь уучихъя


Бээжингийн нисэх буудалд өнгөрсөн ням гарагт Жао гэдэг эмэгтэй онгоцонд орох гэтэл нэг шил үнэтэй коньякийг нь хамгаалалтын ажилтнууд онгоцонд оруулахгүй, эсвэл өөрийг тань оруулахгүй гэсэн байна.
190 долларын үнэ бүхий Rémy Martin XO Excellence коньякаа хураалгаснаас бүгдийг нь уусан нь дээр гэж үзсэн эмэгтэй хамгаалалтын ажилтнуудыг харж байхаад коньякаа шилээр нь залгилж орхижээ.
Харамсалтай нь Жао хатагтай ингээд ч тэр онгоцоор нисч чадсангүй, гэрчүүдийн ярьснаар бол хөл дээрээ ч тогтож чадахгүй болтлоо согтсон байна. “Тэрээр явах нь бүү хэл, хөл дээрээ ч тогтож чадахгүй байсан болохоор бид түүнийг амралтын өрөөнд оруулж зөөлөн сандалд хэвтүүлсэн” гэж нисэх буудлын хамгаалалтын ажилтан хэлжээ.
Хэдэн цагийн дараа эмэгтэйг төрөл төрөгсөд нь ирж авсан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан