"Миний гол зорилго ард түмэндээ олон сайхан аялгуу, үг хүргэх. Дуу хуур тэнгэрийн өмч, авьяас ард түмний өмч гэж ярьдагчлан би
дуулах л ёстой бол дуулна. Миний дуунд ч энэ тухай байдаг. Зон
Монголынхоо зоригийг дуулахгүй гээд яах вэ, дуулах л ёстой." хэмээн ярих дуртай “Харанга” нэрээр 20 гаруй жил овоглосон Хатанбаатарын Лхагвасүрэн Монголын төлөө цохилох зүрхтэй нэгэн. Х.Лхагвасүрэнг хар савхи, хар шилтэйгээр нүдэндээ төсөөлөх ч дууг нь сонсоод ондоо мэдрэмжээр “амьсгалдаг” хүн олон. Ялангуяа түүний эх орно гэсэн дуунууд гарсан даруйдаа л хит болдог нь чин сэтгэлээсээ дуулдгийнх нь болов уу.
“Харанга”-ын Лхагваа сүүлийн үед эх орноо магтан дуулж,элгэн саднаа нэгтгэж буй. Тэрээр энэ удаа "Босуул" уран сайхны киноны дууг болох "Хүнээс аваагүй Монгол" дуугаа фэнүүдийнхээ хүртээл болгоход бэлэн болжээ.