Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Чингис хаан кап 2015” өнөөдөр эхэлнэ

МҮСБХ-ноос зохион байгуулж буй "ЧИНГИС ХААН КАП-2015" тэмцээн өнөөдрөөс эхлэн таван өдрийн турш Спортын төв ордон болон Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд зохион байгуулагдана. Тус тэмцээнд оролцохоор БНАСАУ-ын сагсан бөмбөгийн баг болон ОХУ-ын Эрхүү хотын шигшээ баг манай эх оронд ирээд бай­на. Өчигдөр тэмцээний тех­никийн зөвлөлгөөн болсон юм.

Ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан сагсан бөмбөгийн арвин түүхтэй БНАСАУ-ын Үндэсний шигшээ баг манай улсад анх удаагаа айлчлан тоглолт хийх гэж байгаа нь энэ. Харин манай талаас тус тэмцээнд дөрвөн баг оролцохоор болсон. Үндэсний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бол Дэлхийн Залуучуудын Универсиад наадмын 17 байрт шалгарсан Залуучуудын шигшээ баг, Монголын хамгийн үнэнч фанатуудтай арвин түүхтэй баг болох 2015 оны Үндэсний аварга “Альянс тех Харцага” баг болон “Супер” лигийн Бүх одод тоглогчдоос бүрдсэн Үндэсний хоёрдугаар шигшээ багууд өрсөлдөх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан