Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Леван Улсын Ерөнхий сайдыг огцруулна

Леванд эсэргүүцлийн жагсаал болж байна. Жагсагчид Ерөнхий сайдыг огцрохыг шаардаж байгаа юм байна. Зөвхөн Ерөнхий сайд ч биш Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаа жагсаал дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа талаар эх сурвалжууд мэдээллээ. Леваны гудамж талбайд эсэргүүцлийн жагсаал хяналтаас гарч цагдаа нартай ширүүн мөргөлдөөн хийж байна. Эрх баригчид даралттай ус ашиглан жагсаалыг тараах гэж оролдсон боловч үр дүнд хүрээгүй байна. Жагсагчид хөрш Сири Улсын иргэний дайнд Леван Улс хөндлөнгөөс оролцож, шашин төрийн ялгаа, улс үндэсний аюулгүй байдалд заналхийлэл дагуулсан гэсэн үндэслэлээр Засгийн газрыг татан буухыг шаардаж байгаа аж. Сунни болон Шиа намын эрх баригчид Сирийн асуудалд орох юм бол Засгийн газар огцрох нь тодорхой болж байх шиг байна гэсэн мэдээлэл тус улсын хэвлэлээр цацагдсаар байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан