Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэцэрлэгийн эрхлэгчид “Өсвөр үе хүнс” үйлдвэрийг “шалгав”

Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл  Баянзүрх, Хан-Уул, Багахангай дүүргийн 60 гаруй цэцэрлэгийн эрхлэгч, тогооч, нярав 150 гаруй хүнтэй хамт “Өсвөр үе хүнс” үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцжээ. Тус үйлдвэрийн удирдлагууд шинэхэн жимс ногоо, хүнсний материалаа мэргэжлийн хяналтын байгууллага, холбогдох газруудын гаргасан дүрэм, журам, стандартын дагуу хэрхэн яаж хүлээн авч хадгалдаг, агуулах савны ариун цэвэр болоод тээвэрлэлтийн явцад  хэрхэн анхаарч ажилладгаа энэ үеэр тайлбарлан үзүүлэв. Түүнчлэн хүүхдийн өсөлт, хөгжилтөд нэн шаардлагатай хүнсний ногоо нийлүүлдэг Сэлэнгэ аймгийн Зүүнхараад байрлах “Эрдэнэ-энх“ компанийн ногооны талбайд мөн очсон байна.

Цэцэрлэгийн эрхлэгч нар “Цэцэрлэгт хамрагдах насны хүүхдийн тоо жилээс жилд өсч байгаа ч, цэцэрлэгийн зүгээс аль болох хүүхдийн өсөлт хөгжилд нэн шаардлагатай, амин дэмтэй хоол өгөхийг зорьдог. Энэ ч үүднээс орон нутгийн өмчит  “Өсвөр үе хүнс” үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Бид хаана бэлтгэсэн, ямар хүнс авч буйгаа өөрсдөө харлаа. Цаашдаа хүүхдийн хоолны нэр төрлийг болон амин дэмийг нь нэмэгдүүлэх талаас хамтран ажиллах боломжтой” гэлээ. Орон нутгийн өмчит дөрвөн үйлдвэрийн газар нийслэлийн 170 гаруй цэцэрлэгт хүүхдийн хоол хүнс нийлүүлдэг юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан