Исламын улс хэмээн өөрсдийгөө нэрлээд буй зандалчид Сирийн Мари хот руу хийсэн дайралтынхаа үеэр химийн зэвсэг ашигласан байна. Мари хотын нийгмийн сүлжээний идэвхтнүүдийн зүгээс Исламын бүлэглэлийнхэн Мари хот руу буудсаны дараа орон нутгийн оршин суугчид амьсгалын дутагдалд орж, биед нь элдэв янзын зовиур мэдрэгдэж эхэлсэн хэмээн Сирийн мэдээллийн SANA агентлагт мэдээлжээ.
Энэ сарын 14-нд Курдын салан тусгаарлагчид Исламын улсын дайчид тэдний эсрэг хорт хий, хлор бүхий химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн мэдэгдэж байсан юм. Курдистаны аюулгүй байдлын зөвлөлөөс ч энэ мэдээллийг баталсан. АНУ-ын эрх баригчид нь Исламын улсын зүгээс курдын эсрэг зэвсэгт мөргөлдөөндөө өмнө нь ч химийн зэвсэг ашигласан хэмээн баталж буй. Террористын номер нэг бүлэглэл хэмээн өөрсдийгөө нэрлэсэн Исламын улс бүлэглэл Ирак Сирийн бүс нутагт ноёрхлоо тогтоож тусгаар улс байгуулахыг санаархаж буй билээ.