АНУ-ын нийслэл Вашингтоны зоо паркийн панда Мэй Сянь гурав дахь зулзагаа эсэн мэнд төрүүлжээ. “Зулзага эрүүл төрснөө илтгэн эхийнхээ анхаарлыг татахын тулд маш чанга дуу гаргаж байна” хэмээн зоо паркийн эмч Дон Найффер ярьжээ. Мэй пандад дөрөвдүгээр сард үр суулгасан бөгөөд эмч нарын хяналтан дор үр хөврөлийн бойжилтыг ажиглаж байжээ. Эх панда дөрвөн удаа төрсөн ч хоёр нь л эрүүл өсөн торнисон аж. Панда гэх энэ төрөл баавгай нь улаан номд орсон маш ховор амьтан учраас Хятадын хувьд бэлгэ тэмдэг болгох дуртай. Хятадын төр засгаас устаж үгүй болж байгаа панда баавгайг хамгаалах тусгай хөтөлбөрт маш их хөрөнгө мөнгө зарж буй. 2013 оны сүүлээр Хятадын зэрлэг байгальд одоогоор 1864 гаруй панда бий гэж тоолжээ. Сычуань орчмын хулсан ойд амьдардаг эдгээр амьтны гол амьдрах орчин болон идэш тэжээл нь мөн ховордсоор байгаа билээ.