Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сицилийн хоолойгоос 3000 гаруй цагаачийг аврав

Хойд Африкаас дүрвэсэн 3000 гаруй хүнийг Ливийн эрэг орчмоос өнгөрсөн бям­ба гарагт Италийн санхүү­гийн Гвардынхан болон эргийн хамгаалалтын хамтарсан BMC  ажилла­гааны үеэр аварсан байна. Тэд долоон жижиг моторт онгоц, 16 завин дээр суун Италийг зорьж байсан дүрвэгсдийг нэг ч хүнийг гэмтээлгүй эсэн мэнд аварч чаджээ. Газрын дундад тэнгисээр дамжин Италийг зорих дүрвэгсдийн цуваа өнгөрсөн амралтын өдөр хэт идэвхжсэн бай­на. Олон улсын цагаач­лалын албанаас Газ­рын дундад тэнгисээр дамжин Европыг зорих дүрвэгсдийн цуваа тас­рахгүй байгааг онцлоод зөвхөн оны эхнээс өнөөдрийг хүртэл 188 мянган хүнийг амиа алдахаас аварч чадсан гэнэ. Гэвч харамсалтай нь энэ хугацаанд 2000 хүн амиа алдсан байна. Хойд Африк болон Ойрхи Дорнодоос  дүр­вэн ирэгсдийг аврах Европын холбооны ажиллагааг “Тритон” хэмээн нэрлэж буй бөгөөд Европын холбоо­ны зүгээс дөрөвдүгээр сарын 23-нд энэ ажиллагаанд зориулах төсвийг сард 3-10 сая евро хүртэл өсгөхөөр тохиролцсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан