“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна
Зулын 25-ны Их дүйчин өдөр тохиож байна
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа
Орон нутгийн эрүүл мэндийн төвүүдэд бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
Биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа
Дүрэмт хувцасны толгой эргэм сонголтууд дунд эцэг эхчүүд төөрч байна
Ингэснээр сурагчдад монгол хонины ноос орсон 60 хувийн ноос, 40 хувийн полистр материалаар урласан дүрэмт хувцас нийлүүлэхээр болсон юм. Өнөө жил улсын хэмжээнд 200 мянган дүрэмт хувцасны эрэлт байна гэсэн урьдчилсан тооцоо гарсан.
Шинэ хичээлийн жил эхлэхэд 10 хүрэхгүй хоног үлдээд байгаа энэ цаг үед эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцасны эрэлт, нийлүүлэлт ямар байгаа талаар өдрийн сурвалжлага бэлтгэлээ.
Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа нээгдсэн учир бүхнийг нэг дороос бэлтгэх боломжийг эцэг, эхчүүдэд бий болгож байгаа “Дүнжингарав” худалдааны төвийг зорилоо.
Засгийн газраас сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгохдоо хэд хэдэн компанид давуу эрх олгож, тэдгээр компанийг материалаар хангасан билээ. Харин оёдлын үйлдвэрүүд нэгдсэн зохион байгуулалтад орж “Монголын оёдлын нэгдсэн холбоо”-г байгуулж ажиллаж буй юм. Тус холбоонд “Шилмэл загвар”, “Өүлэн менч”, “Бүтээлч үйлс”, “Торгон хийц”, “Төмөр трейд”, “Шүтэн уул”, “Эрд сүлж” зэрэг компани багтсан. Эхний ээлжинд Монголд ээрсэн утсаар БНСУ-д үйлдвэрлэсэн материалаар сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж байсан бол өнөө жил Туркээс материалаа нийлүүлсэн гэнэ. “Дүнжингарав” худалдааны төвд “Өүлэн Менч” болон “Төмөр трейд” үйлдвэрийн үйлдвэрлэсэн дүрэмт хувцсыг борлуулах лангуу л ажиллаж байв. “Өүлэн Менч” компанийн хувьд дүрэмт хувцасны цамцыг үйлдвэрлэх давуу эрхтэй аж. Өнгөрсөн жилүүдэд бусад үйлдвэрээ цамцаар хангадаг байсан бол өнөө жил тус үйлдвэрүүд нь цамц авахаа больсон гэнэ. Харин “Төмөр трейд” компанийн хувьд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхээс гадна сүлжмэл буюу эрэгтэй хүүхдийн ноосон цамц /кардиган/ болон майк үйлдвэрлэдэг байна.
Нэгдсэн үзэсгэлэн худалдааны үеэр үйлчлүүлэгчид багагүй байлаа. Энэ үеэр “Өүлэн Менч” компанийн менежер Г.Жаргалцэцэгээс борлуулалтын талаар сонирхов. “Одоогоор бага болон дунд ангийн дүрэмт хувцас эрэлттэй байна. Хичээл эхэлсний дараа ахлах ангийн дүрэмт хувцасны эрэлт нэмэгддэг. Энэ жилийн хувьд манай үйлдвэр улсаас хангасан бүх даавуугаараа дүрэмт хувцас оёсон. Удахгүй дахин даавуу нийлүүлэх юм билээ. Манайд үйлдвэрлэсэн дүрэмт хувцас хангалттай байгаа” гэсэн юм. Мөн бэлэн болсон дүрэмт хувцасны хэмжээ тухайн хүүхдэд таарахгүй байвал үйлдвэрүүдэд тусгай захиалга өгч болно гэдгийг ч дуулгалаа. Ингэхдээ 20 хувийн нэмэлт төлбөр төлж хүссэн хугацаандаа захиалгын бүтээгдэхүүнээ авах боломжийг үйлдвэрүүд бий болгосон байна. Дээр дурьдсан “Монголын оёдлын нэгдсэн холбоо”-ны гишүүн үйлдвэрүүд дүрэмт хувцсаа нэгдсэн үнээр зарж борлуулж байгаа бөгөөд 59500-133600 төгрөгийн хооронд худалдаалагдаж байсан юм.
Ингээд цааш эргэтэл хэдийгээр сурагчийн дүрэмт хувцасны нэгдсэн загвараар хийгдсэн ч барьж үзэхэд ч, харахад ч чанаргүй материалаар үйлдвэрлэсэн дүрэмт хувцаснууд эрийтэл өрсөн лангуу байх. “Түвшин орших магнай” гэсэн шошго бүхий эдгээр дүрэмт хувцасны үнэ дээрх долоон компанийн тогтоосон үнэтэй ойролцоо байлаа.
Гэхдээ “Дүнжингарав” худалдааны төв доторхи сонголтууд ингээд дуусахгүй. Бэлэн хувцасны лангуунуудад дүрэмт хувцасны цэнхэр срочкин цамц өлгөсөн байх. Үнийг нь асуувал худалдагчдын амнаас “Урдаас оруулж ирсэн. Чанартай материалтай. Тэгээд ч үнэ хямд” хэмээн рекламдах. Эдгээр цамц нь 15 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол зангиа нь 5000 төгрөгийн үнэтэй байв.
Мөн өөрсдийгөө “Дүрэмт хувцасны зөвхөн цамцыг нь үйлдвэрлэх эрхтэй” хэмээн тодотгосон “МТЕТ” хэмээн үйлдвэрийн лангуу ч тус худалдааны төвд ажиллаж байлаа. Уг үйлдвэр материалаа урд хөршөөс оруулж ирдэг гэх. Цэнхэр өнгөтэй болохоос бас л “өөр” материалтай цамцаа 14500 төгрөгөөр үнэлсэн байсан.
Мөн сурагчийн дүрэмт хувцасны асуудлыг эрхлэн явуулж буй салбар яамдтай шүүхдээд авсан “Бат зүү” компанийн лангуу ажиллаж байв. Уг лангуу үйлчлүүлэгчид олонтой. Эцэг, эхчүүд “Танайх яагаад хямд үнээр дүрэмт хувцсаа худалдаалж байгаа юм бэ. Хямдыг нь харж аваад буруудах юм болов уу” хэмээн эргэлзэн зогсоно. Харин худалдагч нь “Манайх бөөсөрдөггүй чанартай материалаар үйлдвэрлэсэн. Хойноос оруулж ирсэн” хэмээн товч хариулна. Тус компани дүрэмт хувцсаа 46000-69000 мянган төгрөгөөр худалдаалж байна лээ.
“Дүнжингарав” худалдааны төвд сүлжмэл эдлэл үйлдвэрлэгчдийн төлөөлөл болж “Говь-Эрдэнэ” гэх үйлдвэрийн борлуулалт хийгдэж байна. Тус лангуун дээр эрэгтэй хүүхдийн ноосон цамц /кардиган/, майк худалдаалагдаж байсан. Ноосон цамц нь 26400 төгрөг, майк нь том жижгээсээ хамаараад 22000, 18800 гэсэн хоёр үнэтэй юм билээ. Тус лангууны худалдагч эмэгтэй “Худалдан авагчид хямд үнэд хууртаад хүүхэддээ урдаас орж ирсэн сүлжмэл цамц авч өгч байна. Чи наад цамцаа бариад үз. Ноос баригдаж байгаа биз дээ” хэмээн чанарыг нь тайлбарлах.
Энэ мэтээр “Дүнжингарав” худалдааны төвд худалдаа эрхэлж буй дүрэмт хувцасны худалдаачид сонголт санал болгох. Гэсэн ч бүгд л “өөр” материалтай. Уг нь анх Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн дүрэмт хувцасны стандартыг бий болгохдоо эх орны хонины ноос орсон даавуугаар үйлдвэрлэнэ хэмээн тогтсон ч одоо худалдаалагдаж байгаа олон төрлийн сонголтоос алийг нь эцэг, эхчүүд сонгохоо мэдэхгүй байна. Аль реклам сайн хийснээс нь худалдаагаа хийх зарим нь байхад адилхан л харагдаж байна хэмээн үнэ хямдаас нь авах нэгэн ч байх. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх орны үйлдвэрлэлээрээ багачуудаа гоёх гэсэн уг төслөө холбогдох байгууллагууд нь эргэн харж, хөл толгойгоо алдсан худалдааг зогсоох цаг нь болжээ. Баталгаатай үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээ сургууль сургууль дээр нь борлуулсан ч болмоор. Хөл толгойгоо алдсан худалдаан дунд эцэг, эхчүүд төөрч байна.
С.Балжинням: Төрөөс зохицуулалт хийх боломжгүй
Энэ талаар Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого, зохицуулалтын газрын дарга С.Балжиннямаас тодрууллаа.
-Дүрэмт хувцасны үнэ өөрчлөгдөх үү?
-Оёдлын үйлдвэрүүд хямд үнээрээ л өрсөлдөнө. Чанар, стандартын шаардлага хангасан дүрэмт хувцас хаанаас авах нь иргэдийн сонголт учраас төрөөс зохицуулалт хийх боломжгүй. Харин үйлдвэрлэгчдийн хувьд өрсөлдөөн чөлөөтэй.
-Сурагчийн дүрэмт хувцасны хэрэгцээг дотоодын үйлдвэрүүд бүрэн хангах боломжтой юу. Үнэтэй хэдий ч чанаргүй гэх гомдол их гардаг шүү дээ?
-Маш олон оёдлын үйлдвэр бий. Тэд 200 мянгаас ч илүү хувцас үйлдвэрлэх бүрэн хүчин чадалтай. Сурагчийн дүрэмт хувцасны загвар, материалыг баталсан стандарт бий. Түүнд МХЕГ хяналт тавина. БНХАУ-д үйлдвэрлэсэн дүрэмт хувцас борлуулж байгаа тохиолдол цөөнгүй гарсан. Гаалиар үүнийг нууж оруулж ирсэн тохиолдол ч бүртгэгдсэн. Үүнийг зогсоохын тулд АҮЯ-наас Монгол хонины ноосоор хийсэн даавуугаар, дотооддоо сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ёстой гэсэн бодлого баримталж, техникийн зохицуулалт хийж байна.
ochigdor dunjingaravt ochloo minii huu 7 r angid oroh huuhed tegsen taarah omd oldohgui bn 80 size ni bagadaad 84 ni tomdood 82 g avii geheer tiim size eroosoo bhgui oeoogui geed bh yum .odoo bi yaj omd olohuu
Б.ЦЭДЭВСҮРЭН
2013-2014 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг Үндэсний үйлдвэрлэгчдээс нийлүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Үүний дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 17 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд байршиж байгаа ноос, ноолуурын зээлийн эргэн төлөлтөөр хуримтлагдсан хөрөнгийн эх үүсвэрээс зургаан тэрбум төгрөгийг сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгчдэд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээлээр олгосон билээ.
Шинэ хичээлийн жил эхлэхэд 10 хүрэхгүй хоног үлдээд байгаа энэ цаг үед эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцасны эрэлт, нийлүүлэлт ямар байгаа талаар өдрийн сурвалжлага бэлтгэлээ.
Хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдаа нээгдсэн учир бүхнийг нэг дороос бэлтгэх боломжийг эцэг, эхчүүдэд бий болгож байгаа “Дүнжингарав” худалдааны төвийг зорилоо.
Засгийн газраас сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгохдоо хэд хэдэн компанид давуу эрх олгож, тэдгээр компанийг материалаар хангасан билээ. Харин оёдлын үйлдвэрүүд нэгдсэн зохион байгуулалтад орж “Монголын оёдлын нэгдсэн холбоо”-г байгуулж ажиллаж буй юм. Тус холбоонд “Шилмэл загвар”, “Өүлэн менч”, “Бүтээлч үйлс”, “Торгон хийц”, “Төмөр трейд”, “Шүтэн уул”, “Эрд сүлж” зэрэг компани багтсан. Эхний ээлжинд Монголд ээрсэн утсаар БНСУ-д үйлдвэрлэсэн материалаар сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж байсан бол өнөө жил Туркээс материалаа нийлүүлсэн гэнэ. “Дүнжингарав” худалдааны төвд “Өүлэн Менч” болон “Төмөр трейд” үйлдвэрийн үйлдвэрлэсэн дүрэмт хувцсыг борлуулах лангуу л ажиллаж байв. “Өүлэн Менч” компанийн хувьд дүрэмт хувцасны цамцыг үйлдвэрлэх давуу эрхтэй аж. Өнгөрсөн жилүүдэд бусад үйлдвэрээ цамцаар хангадаг байсан бол өнөө жил тус үйлдвэрүүд нь цамц авахаа больсон гэнэ. Харин “Төмөр трейд” компанийн хувьд сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхээс гадна сүлжмэл буюу эрэгтэй хүүхдийн ноосон цамц /кардиган/ болон майк үйлдвэрлэдэг байна.
Нэгдсэн үзэсгэлэн худалдааны үеэр үйлчлүүлэгчид багагүй байлаа. Энэ үеэр “Өүлэн Менч” компанийн менежер Г.Жаргалцэцэгээс борлуулалтын талаар сонирхов. “Одоогоор бага болон дунд ангийн дүрэмт хувцас эрэлттэй байна. Хичээл эхэлсний дараа ахлах ангийн дүрэмт хувцасны эрэлт нэмэгддэг. Энэ жилийн хувьд манай үйлдвэр улсаас хангасан бүх даавуугаараа дүрэмт хувцас оёсон. Удахгүй дахин даавуу нийлүүлэх юм билээ. Манайд үйлдвэрлэсэн дүрэмт хувцас хангалттай байгаа” гэсэн юм. Мөн бэлэн болсон дүрэмт хувцасны хэмжээ тухайн хүүхдэд таарахгүй байвал үйлдвэрүүдэд тусгай захиалга өгч болно гэдгийг ч дуулгалаа. Ингэхдээ 20 хувийн нэмэлт төлбөр төлж хүссэн хугацаандаа захиалгын бүтээгдэхүүнээ авах боломжийг үйлдвэрүүд бий болгосон байна. Дээр дурьдсан “Монголын оёдлын нэгдсэн холбоо”-ны гишүүн үйлдвэрүүд дүрэмт хувцсаа нэгдсэн үнээр зарж борлуулж байгаа бөгөөд 59500-133600 төгрөгийн хооронд худалдаалагдаж байсан юм.
Ингээд цааш эргэтэл хэдийгээр сурагчийн дүрэмт хувцасны нэгдсэн загвараар хийгдсэн ч барьж үзэхэд ч, харахад ч чанаргүй материалаар үйлдвэрлэсэн дүрэмт хувцаснууд эрийтэл өрсөн лангуу байх. “Түвшин орших магнай” гэсэн шошго бүхий эдгээр дүрэмт хувцасны үнэ дээрх долоон компанийн тогтоосон үнэтэй ойролцоо байлаа.
Гэхдээ “Дүнжингарав” худалдааны төв доторхи сонголтууд ингээд дуусахгүй. Бэлэн хувцасны лангуунуудад дүрэмт хувцасны цэнхэр срочкин цамц өлгөсөн байх. Үнийг нь асуувал худалдагчдын амнаас “Урдаас оруулж ирсэн. Чанартай материалтай. Тэгээд ч үнэ хямд” хэмээн рекламдах. Эдгээр цамц нь 15 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол зангиа нь 5000 төгрөгийн үнэтэй байв.
Мөн өөрсдийгөө “Дүрэмт хувцасны зөвхөн цамцыг нь үйлдвэрлэх эрхтэй” хэмээн тодотгосон “МТЕТ” хэмээн үйлдвэрийн лангуу ч тус худалдааны төвд ажиллаж байлаа. Уг үйлдвэр материалаа урд хөршөөс оруулж ирдэг гэх. Цэнхэр өнгөтэй болохоос бас л “өөр” материалтай цамцаа 14500 төгрөгөөр үнэлсэн байсан.
Мөн сурагчийн дүрэмт хувцасны асуудлыг эрхлэн явуулж буй салбар яамдтай шүүхдээд авсан “Бат зүү” компанийн лангуу ажиллаж байв. Уг лангуу үйлчлүүлэгчид олонтой. Эцэг, эхчүүд “Танайх яагаад хямд үнээр дүрэмт хувцсаа худалдаалж байгаа юм бэ. Хямдыг нь харж аваад буруудах юм болов уу” хэмээн эргэлзэн зогсоно. Харин худалдагч нь “Манайх бөөсөрдөггүй чанартай материалаар үйлдвэрлэсэн. Хойноос оруулж ирсэн” хэмээн товч хариулна. Тус компани дүрэмт хувцсаа 46000-69000 мянган төгрөгөөр худалдаалж байна лээ.
“Дүнжингарав” худалдааны төвд сүлжмэл эдлэл үйлдвэрлэгчдийн төлөөлөл болж “Говь-Эрдэнэ” гэх үйлдвэрийн борлуулалт хийгдэж байна. Тус лангуун дээр эрэгтэй хүүхдийн ноосон цамц /кардиган/, майк худалдаалагдаж байсан. Ноосон цамц нь 26400 төгрөг, майк нь том жижгээсээ хамаараад 22000, 18800 гэсэн хоёр үнэтэй юм билээ. Тус лангууны худалдагч эмэгтэй “Худалдан авагчид хямд үнэд хууртаад хүүхэддээ урдаас орж ирсэн сүлжмэл цамц авч өгч байна. Чи наад цамцаа бариад үз. Ноос баригдаж байгаа биз дээ” хэмээн чанарыг нь тайлбарлах.
Энэ мэтээр “Дүнжингарав” худалдааны төвд худалдаа эрхэлж буй дүрэмт хувцасны худалдаачид сонголт санал болгох. Гэсэн ч бүгд л “өөр” материалтай. Уг нь анх Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн дүрэмт хувцасны стандартыг бий болгохдоо эх орны хонины ноос орсон даавуугаар үйлдвэрлэнэ хэмээн тогтсон ч одоо худалдаалагдаж байгаа олон төрлийн сонголтоос алийг нь эцэг, эхчүүд сонгохоо мэдэхгүй байна. Аль реклам сайн хийснээс нь худалдаагаа хийх зарим нь байхад адилхан л харагдаж байна хэмээн үнэ хямдаас нь авах нэгэн ч байх. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эх орны үйлдвэрлэлээрээ багачуудаа гоёх гэсэн уг төслөө холбогдох байгууллагууд нь эргэн харж, хөл толгойгоо алдсан худалдааг зогсоох цаг нь болжээ. Баталгаатай үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнээ сургууль сургууль дээр нь борлуулсан ч болмоор. Хөл толгойгоо алдсан худалдаан дунд эцэг, эхчүүд төөрч байна.
С.Балжинням: Төрөөс зохицуулалт хийх боломжгүй
Энэ талаар Аж үйлдвэрийн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлого, зохицуулалтын газрын дарга С.Балжиннямаас тодрууллаа.
-Дүрэмт хувцасны үнэ өөрчлөгдөх үү?
-Оёдлын үйлдвэрүүд хямд үнээрээ л өрсөлдөнө. Чанар, стандартын шаардлага хангасан дүрэмт хувцас хаанаас авах нь иргэдийн сонголт учраас төрөөс зохицуулалт хийх боломжгүй. Харин үйлдвэрлэгчдийн хувьд өрсөлдөөн чөлөөтэй.
-Сурагчийн дүрэмт хувцасны хэрэгцээг дотоодын үйлдвэрүүд бүрэн хангах боломжтой юу. Үнэтэй хэдий ч чанаргүй гэх гомдол их гардаг шүү дээ?
-Маш олон оёдлын үйлдвэр бий. Тэд 200 мянгаас ч илүү хувцас үйлдвэрлэх бүрэн хүчин чадалтай. Сурагчийн дүрэмт хувцасны загвар, материалыг баталсан стандарт бий. Түүнд МХЕГ хяналт тавина. БНХАУ-д үйлдвэрлэсэн дүрэмт хувцас борлуулж байгаа тохиолдол цөөнгүй гарсан. Гаалиар үүнийг нууж оруулж ирсэн тохиолдол ч бүртгэгдсэн. Үүнийг зогсоохын тулд АҮЯ-наас Монгол хонины ноосоор хийсэн даавуугаар, дотооддоо сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх ёстой гэсэн бодлого баримталж, техникийн зохицуулалт хийж байна.
0 Сэтгэгдэл
2015.08.22