Японы Засгийн газар 2011 оноос хойш цөмийн эрчим хүчийг ашиглах нь аюултай гэж үзэн, дахин энэ төрлийн цахилгаан станцыг ашиглахгүй байх шийдвэр гаргасан. Гэвч өнгөрсөн долоо хоногт эрх баригч нам, сөрөг хүчнийхэнтэй санал зөрөлдөж тус улсад цөмийн эрчим хүчний станцыг дахин ашиглалтанд оруулах шийдвэр гаргасан. Атомын цахилгаан станц ч гэж нэрлээд байгаа юм. Засгийн газрын шийдвэрийн дагуу Сакуражима галт уулын ойролцоо шинэ цахилгаан станц барих ажил эхэлсэн боловч Кагошимагийн нутгийн удирдлага эсэргүүцлээ илэрхийлсэн. Галт уулын дэргэд аюултай байдал үүсгэсэн талаар иргэд гомдол мэдүүлж, Цөмийн эрчим хүчээр ажиллах цахилгаан станцыг өөр газарт шилжүүлэх ёстой гэдгийг анхааруулжээ. Гэвч шинжээчид галт уулыг судалж 24 цагийн турш бүрэн хяналтандаа байлгаж байгаа тул санаа зоволтгүй гэж мэдэгдсэн байна. Ийнхүү тэд цөмийн цахилгаан станц галт уулын ойр байхал аюулгүй гэжээ.