Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Архины тухай гаж хуулиуд 2

Эхнэрийн гарын үсэг л зөвшөөрөл болно

Зөвхөн АНУ-д ч гэлтгүй дэлхийн олон оронд 21 насанд хүрээгүй бол согтууруулах ундаа хэрэглэх, мөн ийм насны хүнд худалдахыг хуулиар хориглодог. Мэдээж энэ заалт бол хамгийн зөв нь байж болох юм. Гэхдээ бас үүнтэй холбоотой хачин нарийн заалт ч бий.

Висконси мужид хэрвээ гэр бүлийн хоёрын нэг нь 21 насанд хүрээгүй бол насанд хүрсэн нь архи, согтууруулах ундаа хэрэглэхдээ заавал ханиасаа зөвшөөрөл авах ёстой.
Тийм шүү, өөрийнхөө насны ханиар сонгосон хүнтэй бүү ам зөр. Ялангуяа та Пенсильванийн оршин суугч бол эхнэрээ үргэлж хайрла. Энэ мужид эхнэртэй эр согтууруулах ундаа уухдаа заавал гарын үсэгтэй зөвшөөрөл эхнэрээсээ авах шаардлагатай. Тэгвэл үүнээс эхнэргүй бол гэдэг асуулт заавал урган гарч байгаа юм.
Хэрэв та Миссури мужид 21 нас хүрээгүй бол хогоо асгахдаа заавал шалгаж байхад илүүдэхгүй гэнэ шүү. Магадгүй хогон дунд чинь шар айрагны хоосон лонх, лааз байвал таныг хууль бус зүйл хэрэглэсэн гэсэн хуулийн заалтын дагуу баривчлах болно. Эцэг эх ч гэсэн хүүхдээ ганцааранг нь хогийн савны дэргэд аль болох үлдээхгүй бас тэднээр хог асгуулахгүй байдаг гэнэ шүү.

Даварсан гани эр, хөөрхий боливи эмэгтэй

За Америкчуудад нэг иймэрхүү хууль үйлчилдэг бол дэлхийн бусад оронд бас хачин зүйл цөөнгүй.
Гани улсад хэрвээ 18 насанд хүрээгүй охинтой ойртсон бол торгуульд нь 50 ам.доллар, нэг хонь, гурван шил Жин дарс төлөх ёстой. Хамгийн хачирхалтай нь энэ торгууль охин жирэмсэн болсон тохиолдолд хүчин төгөлдөр үйлчилдэг байна. Эрчүүдийг дээдлэнэ гэхэд арай дэндэнэ ээ гэж ямар ч эмэгтэй өөрийн эрхгүй бодмоор болж байгаа биз.
Харин Болид бараг зуун жил баар ресторанд эмэгтэйчүүд нэг хундага дарснаас илүү согтууруулах ундаа хэрэглэхгүй гэсэн хууль үйлчилж байгаа юм. Хууль тогтоогчид хэрвээ эмэгтэй хүн үүнээс илүү согтууруулах ундаа хэрэглэвэл өөрийгөө залж чадахгүй болохоос гадна бэлгийн гаж зуршилд татагдана гэж үзжээ.  Хуулийг зөрчвөл ихээхэн хэмжээний мөнгөн торгууль хүлээж, гэр бүл салах өргөдөл өгөх хэрэгтэй болдог аж.
Харин бид дэндүү эрх дураараа гэдгээ мэдэрч байгаа биз дээ. Дуртай газраа, хүссэн хэмжээгээрээ ууж, бүр бага насны хүүхдэд ч архи худалдаж л байдаг. Үүнд ногдуулах торгууль ч бас нэг талаар инээдтэй дүн байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан