Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Архины тухай гаж хуулиуд

Зарим улс орны эрх баригчдын баталсан хуулийг уншихаар тэдгээр хууль нь хатуухан хэлэхэд баталсан хийгээд санаачилсан хүмүүсийгээ эрүүл бус ухаантай байсан юм уу гэж бодоход хүргэж байгаа юм. Ингээд уншигч танд зарим орны архины, эсрэг болон зарим нэг санаанд оромгүй гаж гэмээр хуулийн заалтаас сонирхуулъя.

Хандгайтай бас загастай архи уухыг хориглоно

АНУ-ын зарим мужийн  хуульд дэндүү хийсвэр хачирхалтай зүйл заалт олон бий.
Тухайлбал Аляскийн хуулиар хандгайтай архи уух, түүнд архи согтууруулах ундаа өгөхийг хориглодог. За яахав Аляскийн ард түмэнд хандгай ах дүү шиг нь санагддаг учраас хуульдаа ийм заалт оруулжээ гэж бодьё. Тэгвэл Огайо мужид загасанд архи согтууруулах ундаа өгөхийг хориглодгийг хэрхэн тайлбарлах билээ. Согтуу загас тус мужийг түйвээсэн хэрэг үү, эсвэл хэн нэгэн нь загастай архидаад бөөн “проблем” үүсгэсэн юм болов уу.  Хуульд нь энэ талаар ямар ч тайлбар байхгүй.

Цүнхэндээ шар айраг хийвэл “тээвэрлэсэн” хэргээр баригдана

Индиана мужид архины дэлгүүрт хүйтэн хийжүүлсэн ундаа, ус зарахыг хориглодог харин халуун бол энэ заалт үйлчлэхгүй. Магадгүй энэ нь Индиана мужийн хүн амын дийлэнх нь халуун ундыг хуванцар саванд хийгээд тааваараа уудагтай холбоотой байж ч мэдэх юм.

Мичиганд архидалтын эсрэг хамгийн хатуу хууль үйлчилдэг. Баар, ресторанаас ууж дуусаагүй архи, шар айргаа авч гарахыг хориглодог. Хэрвээ таныг цүнхэндээ шар айраг, эсвэл архи, дарс авч явааг цагдаа мэдвэл хуулийн дагуу архи согтууруулах ундаа “тээвэрлэсэн” хэргээр баривчилна. Харин Невадагийн баар, ресторанд өдөр гурваас дээш үйлчлүүлэгчийг архи согтууруулах ундаагаар “дайлах”-ыг хориглодог.

Небраскагийн бааранд шөлтэй хоолоо л шар айргаар даруулж болно. Стейк, гамбургер захиалбал шар айрагны талаар бодох ч хэрэггүй. Харин Массчусетын бааранд гартаа шар айргаа бариад босч явж болдоггүй. Шар айраг нь “хатуу” юм уу баар нь дэндүү давчуу юм уу. Ямар ч байсан хуульдаа ийм заалт оруулж.
Хэрвээ та Америк явахаар зэхэж байгаа бол эдгээр хуулийн заалтын талаар тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй болох нь. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан