Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөд Суданы Ерөнхийлөгч энхийн гэрээнд гарын үзэг зурсангүй

Өмнөд Суданы Ерөнхийлөгч Суданы талтай 2011 оноос хойш байлдсаар гурван жилийн ард гарч, өнгөрсөн жилээс НҮБ-ын дэмжлэгтэйгээр дайны галыг зогсоох шийдвэрт хүрч байсан. Тэгвэл Өмнөд Суданд овог аймгийн толгойлогч нар нэгдсэн нэг удирдлагаар явахгүй тулалдаж, олон зуун хүний амийг авч одсон. Энэ үйл явдалтай холбогдуулан өчигдөр Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кийр Маярдит Этиоп улсын нийслэл Аддис Абаба хотод овог аймгийн толгойлогч нарын дээд хэмжээний уулзалтад оролцсон боловч энхийн гэрээнд гарын үсэг зуралгүй орхин гарсан байна.

Овог аймгийн хооронд хамгийн их зөрчил, дайн тулаантай байгаа цорын ганц цэг бол Судан болж хувираад байгаа. Тиймээс Өмнөд Суданы босогчдыг овог аймгийн тэргүүнийг цуглуулах ажилд талууд идвэхтэй оролцож, уулзалт зохион байгуулсан боловч толгойлох Өмнөд Суданы Ерөнхийлөгч эсрэг байр суурь илэрхийлжээ. Газрын тос ихтэй Өмнөд Суданы эрх баригчид нөхцөл байдалд газар нутгийн болон эдийн засгийн талаас асуудалд хандаад байгаа талаар Ройтерс агентлаг мэдээлсэн юм. Энэ удаагийн хэлэлцээ бүтэлгүйтэж дараагийн уулзалт болтол дахин хэдэн сарыг хүлээх хэрэгтэй болж байгааг албаныхан онцлов. Одоогоос дөрвөн жилийн хугацаанд хоёр Суданы дайн байлдааны хөлд нийт 10 мянга гаруй хүн амиа алдаж, хоёр сая гаруй хүн гэр оронгүй хоцорсон билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан