Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДАШТ-д оролцох жүдочдын нэр тодорлоо

Казахстаны Астана хотод энэ сарын 24-30 хүртэл үргэлжлэх Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  зодоглох жүдочид тодорлоо.

 Тус тэмцээнд 129 орны эрэгтэй 491, эмэгтэй 327 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ. Тэмцээний хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 25-нд эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн барилдаанууд явагдах бөгөөд нийт 54 орны 71 бөх хүч үзэх гэнэ. Энэ жингийн бөхчүүдийг ДАШТ-ийн иж бүрэн медальтай Украины алдарт бөх Георгий Зантария тэргүүлэн барилдах бөгөөд дүрэм ёсоор сугалааны А хэсгийг тэргүүнд бичигдэнэ.

Манай улсын хувьд хөнгөн жин тус бүрт хоёр тамирчин оролцох юм. Эрэгтэй тамирчинд 60 кг-ийн жинд  Г.Болдбаатар, Ц.Цогтбаатар, 66 кг-д Д.Төмөрхүлэг, Х.Цагаанбаатар, 73 кг-д С.Ням-Очир, Г.Одбаяр, 81 кг-д Н.Дагвасүрэн, 90 кг-д Л.Отгонбаатар,100 кг-ын жинд  Н.Түвшинбаяр, эмэгтэй тамирчинд48 кг-ын жинд М.Уранцэцэг, Б.Хорлоодой, 52 кг-д М.Бундмаа, А.Цолмон, 57 кг-д Д.Сумъяа, 63 кг-д Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид,-78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа нар хүч сорихоор бэлтгэж байна.

"Астана-2015" жүдо бөхийн ДАШТ-ий зарим жингээс сонирхуулахад:

57 кг-ын жинд 61 бөх хүч үзнэ

"Астана-2015" ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хамгийн олон бүсгүйчүүд хүч үзэх бөгөөд нийт 49 орны 61 тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна. Энэ жинд манай улсаас ОУХМ Доржсүрэнгийн Сумьяа, Алтайгийн Батзул нар хүч үзнэ. Энэ жингийн чансааг Румыний Корина Каприориу тэргүүлэн барилдана. Харин №2-т Португалын Тельма Монтейро бичигдэж байгаа бол манай ОУХМ Д.Сумьяа гуравдугаарт эрэмблэгдэж байна. Тэрбээр чансаагаараа D хэсгийг тэргүүлэх бөгөөд Германы Мирям Ропертой нэг хэсэгт таарахаар болсон. Түүнчлэн топ 8-д Бразилийн бөх дэлхийн аварга Рафаэла Сильва, АНУ-ын Марти Малой, Францын Аутомне Павиа, Австрийн Сабрина Филкмостер нар бичигдэж байна. Эдгээр тамирчдын толгойлсон хэсэгт олимп, дэлхийн аварга Японы Каори Мацүмото, ДАШТ-ий хүрэлтэй Недерландын Санне Верхаген нар сугалаагаар орох болно.

73 кг-ын жинд 86 бөх хүч үзнэ

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хамгийн олон бөх хүч үзэх бөгөөд нийт 64 орны 86 бөх барилдахаар мэдүүлгээ өгөөд байна. Тэднийг Азербайжаны Рустам Оружав тэргүүлэн барилдах бөгөөд сүүлийн нэг жилийн хугацаанд нэг Гранд Слам, хоёр Гран При түрүүлсэн амжилттайгаар Астанагийн татами дээр зодоглоно. Тэрбээр хамгийн сүүлд Европын анхдугаар наадамд зодоглосон ч эхний тойргоос өрсөлдөөнийг орхисон. Түүнийг энэ онд 2015 оны улсын аварга ОУХМ Ганбаатарын Одбаяр Дюссельдорфын Гран Прид хожоод байгаа юм. Тэрбээр ДАШТ-ий А хэсгийг тэргүүлэх бөгөөд БНАСАУ-ын бөх өнгөрсөн оны дэд аварга Хон Күк-Хюнтэй нэг хэсэгт орох бол чансааны №2 Европын наадмын аварга Израйлын Саги Муки, Унгарын алдарт бөх Миклос Унгваритай С хэсэгт хуваарилагдхаар болоод байгаа. Мөн D хэсэгт чансааны №3 Гүржийн Нугзари Таталашвили, Словений Рок Драксичтэй орох бол B хэсэгт №4 дэлхийн хошой аварга Рики Накаяа, №5 Декс Эльмонт нар хуваарьлагдана. Хачирхалтай нь манай хойд хөрш ОХУ-аас энэ удаад Мастерс-ийн аварга Денис Ярцев энэ удаад ирэхгүй бөгөөд оронд нь олимпийн аварга Мансур Исаев, ДАШТ-ий хошой хүрэл медальтай Муса Могушков нар мэдүүлэгт байна. Д.Ярцевын хувьд Европын наадмаас медальгүй хоцорсон нь ДАШТ-ийг өнжхөд хүргэсэн байж болзошгүй нь. Түүнээс өөр энэ жингийн бүхий л шилдгүүд Астанад цуглаж байгаа бөгөөд Японы Шохей Оно, Гүржийн Лаша Шавдатуашвили, БНСУ-ын Ан Чан-Рим болон манай гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир, ОУХМ Ганбаатарын Одбаяр нар 73 кг-ын топ фаворитоор нэрлэгдэж байна.


52 кг-ын жинд 47 бөх барилдана

"Астана-2015" жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр буюу наймдугаар сарын 25-нд эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаанууд явагдах бөгөөд нийт 39 орны 47 бөх хүч үзэхээр болоод байна. Энэ жингийн чансааг Румыний Андреа Читу тэргүүлж байгаа бөгөөд энэ онд оролцсон тэмцээн бүрээсээ медаль авсан амжилттайгаар Астанагийн татами дээр гарна. Харин чансааны хоёрдугаарт сүүлийн хоёр дэлхийн аваргад түрүүлсэн Косовогийн Малианда Келменди бичигдэж байна. Тэрбээр Чельябинскийн ДАШТ-ээс хойш ердөө хоёрхон тэмцээнд оролцож, хоёуланд нь түрүүлээд байгаа бөгөөд 2013 оны дөрөвдүгээр сараас хойш нэг ч ялагдал хүлээгээгүй байгаа юм. Түүнчлэн чансааны гурав, дөрөвдүгаарт ДАШТ-ий хошой медальтнууд болох ОХУ-ын Наталья Кузютина, Бразилийн Эрика Миранда бичигдэж байгаа бөгөөд хэсэг толгойлна. Харин манай гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа, ОУХМ Адьяасамбуугийн Цолмон нар сугалаагаар дээрх дөрвөн бөхийн толгойлох хэсэгт хуваарлагдах юм.

-66 кг-д 71 бөх зодоглоно

Энэ сарын 24-30-ны хооронд Казахстаны Астана хотноо жүдо бөхийн ДАШТ зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 129 орны эрэгтэй 490, эмэгтэй 326 тамирчин тус бүр долоон жинд аваргаа тодруулна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу 08 сарын 25-нд эрэгтэйчүүдийн 66 кг-ын жингийн барилдаанууд явагдах бөгөөд нийт 54 орны 71 бөх хүч үзэхээр мэдүүлгээ ирүүлээд байна. Энэ жингийн бөхчүүдийг ДАШТ-ий иж бүрэн медальтай Украины алдарт бөх Георгий Зантария тэргүүлэн барилдах бөгөөд дүрэм ёсоор сугалааны А хэсгийг тэргүүнд бичигдэх юм. Харин В хэсгийг чансааны №4 Беларусийн Демитри Шершан, №5 дэлхийн гурван удаагийн аварга Японы Масаши Эбинүма нар багтахаар болсон. Харин С хэсгийг өнгөрсөн оны дэлхийн дэд аварга ОХУ-ын Михайл Пульяев тэргүүлэх бөгөөд чансааны №6 Японы Кенго Такаичитэй нэг хэсэгт учраа таарах нь тодорхой болсон. Түүнчлэн чансааны гуравдугаарт эрэмблэгдсэн манай ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг D хэсгийг тэргүүлэн барилдах бөгөөд Их Британы Кольн Оатестай нэг хэсэгт хуваарлагдахаар болсон. Мөн энэ жинд манай хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, жүдо бөхийн анхны дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар зодоглоно. Тэрбээр Лондонгийн олимпийн наадмаас хойш анх удаагаа 66 кг-д зодоглохоор болоод байгаа ба энэ жингийн гол сюрприз нь байх биз ээ.

"Астана-2015" жүдо бөхийн ДАШТ зохион байгуулагдах Saryarka Velodrome спорт цогцолбор

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан