Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өдөрт 5-6 цагаач живж байна


Италийн эргийн хамгаалал­тын алба Газар дундын тэнгисээр дамжин Европыг зорьж байгаа цагаач иргэдийг аврах үйл ажиллагааг үргэлж­лүүлсээр байна. Өчигдөр өглөөний байдлаар 45 хүн нас барсан бол 200 гаруй цагаачдыг аварсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Гэхдээ Евро комисс цагаачдын асуудлыг нэг тийш эцэслэн шийдвэрлэхгүй бол Итали Улс хүнд нөхцөл байдалтай цаашид ажиллаж хүчрэхгүй гэдгийг анхааруулжээ. Он гарснаас хойш нийт 2100 гаруй хүн цагаачлалын улмаас амиа алдаад байгаа бол өдөрт дунджаар таваас зургаан хүн живж байна гэсэн тоон судалгаа гарчээ. Далайн хав ажиллагааг санхүүжүүлж байгаа байгууллага нь Евро­пын холбоо ч гэсэн Италийн аврагчид нийт долоон хүнээ аврах ажиллагааны үеэр алдаад байгаа юм байна. Өдөрт хэдэн зуугаараа Афри­каас Европ руу цагаачлахаар явж байгаа хүмүүсийн тоо өсөн нэмэгдэж байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан