“Уржигдар Индонезийн Папуа мужийн Жакарта хотоос хөөрсөн 54 зорчигчтой онгоцыг олоогүй байгаа ч осолдсон байх өндөр магадлалтай” гэж “Ройтерс” агентлаг орон нутгийн эх сурвалжаас иш татан дамжууллаа. Учир нь тус онгоцны хэсэг байж болох зүйл Папуа мужийн нутаг дэвсгэрээс олдсоноос гадна, мужийн иргэд онгоц харсан талаар орон нутгийн хэвлэл, мэдээлэл дамжуулж эхэлсэн байна.
“Тригана Эйр транс” иргэний агаарын тээврийн компанийн хариуцаж байсан “АТR42-300” нислэг алга болсон нь сүүлийн найман сарын хугацаанд онгоц алга болж, осолдсон гурав дахь тохиолдол юм. Тиймээс “Тригана Эйр транс” компанийн хуваарт нислэгүүдийг цуцлаад байгаа юм байна. Осолдсон байж магадгүй “АТR42-300” нислэгт багийн таван гишүүнээс гадна, 49 зорчигч байсан гэж тус улсын Тээврийн яамнаас мэдээлж байна.