Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хятадад цэргийн парадын бэлтгэлийн үзлэг боллоо

Японыг ялж Дэлхийн хоёрдугаар дайн зүүн өмнөд Азид дууссаны 70 жилийн ойг тохиолдуулан БНХАУ-ын нийслэл Бээжинд болох цэргийн парадын бэлтгэл шалгах жагсаал Бээжинд энэ сарын 14-нд болсон байна. Парадын анхны энэ үзлэгт газрын техникүүд оролцжээ. Танк, хуягт машин, их буу, төрөл бүрийн зайн тусгалт пуужингийн цогцолбор гээд 1000 орчим нэг техник жагсч өнгөрчээ.

 Есдүгээр сарын 3-нд болох цэргийн энэ сүрт жагсаалыг гадаад орнуудын төрийн тэргүүнүүд үзэхийн зэрэгцээ холбоотон гүрнүүдийн цэрэг дайчид оролцож жагсах юм.
Энэ жагсаалаар Хятадын ардын чөлөөлөх армийн хүчин чадал, зэвсэг техникийн шинэчлэлийг дэлхий нийтэд харуулахыг Бээжин зорьж байгаа юм.

Парадад оролцох ОХУ-ын цэргийн 85 албан хаагч маргааш хятадыг зорин нисч Бээжингээс умар зүг 40 км-т бэлтгэл сургуулилт хийх бол Казахстан улс 100 хүнтэй баг илгээнэ гэж мэдээлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан