Өөрийг нь устгасан гэх мэдээллийг Нигери улсын зүүн хойд нутагт үйл ажиллагаа явуулдаг хэт давруу үзэлтнүүдийн “Боко Харам” бүлэглэлийн толгойлогч Абубакар Шекау ням гарагт няцаасан байна. “Би одоо ч гэсэн амьд байгаа бөгөөд хаашаа ч алга болоогүй. Цаг нь болоогүй байхад би үхэхгүй” гэж босогчдын толгойлогч дуу бичлэгээр мэдэгдсэнийг цахим хуудсуудад нийтэлжээ.
“Боко Харам”-ын толгойлогчийг “цаазалсан” бөгөөд тус бүлэглэлтэй хийж буй дайн энэ оны эцэс гэхэд дуусна” гэж Чад улсын Ерөнхийлөгч Идрисс Деби Итно урьд нь өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.
Үүнээс гадна, Чад улсын Ерөнхийлөгчийн хэлснээр, Махамат Дауд гэгч "Боко харам"-ын шинэ толгойлогч болжээ. Гэвч Шекуа энэ мэдээллийг няцаасан байна.