Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Умард Солонгос АНУ-г шинэ зэвсгээр дайрна гэж заналхийллээ

Солонгосын хойгийн орчимд Өмнөд Солонгос, АНУ-ын цэргийн хамтарсан хээрийн сургууль эхлэх гэж байгаатай холбогдуулан Умард Солонгосын эрх баригчид урьд өмнө нь дэлхий дахинд мэдэгдээгүй шинэ төрлиийн зэвсэг хэрэглэн АНУ руу дайрна гэж заналхийллээ. Энэ талаар Пеньяны Үндэсний телевизээр мэдээлснийг барууны хэвлэлүүд 16-ны ням гарагт дамжуулсан байна.

Умард Солонгосын Үндэсний батлан хамгаалах хорооны  албан ёсны төлөөлөгч ч бас үүнээс ч илүү заналхийлсан мэдэгдэл хийжээ. Тэрээр “БНАСАУ-ын арми, ард түмэн АНУ-ын цөмийн зэвсгийн эсрэг винтов барин босохгүй. Бид урьд өмнө нь дэлхий нийтэд дуулдаагүй, танил болоогүй тийм хэрэгслээр тэмцэнэ” гэж хэлснийг CNN агентлаг иш татжээ.

Энэ 17-ны өдрөөс Өмнөд Солонгос улс АНУ болон бусад холбоотнуудтайгаа хамтран жил бүр уламжлал болгон хийдэг цэргийн хээрийн сургуулиа эхэлж байгаа юм.
Өмнөд Солонгосын болон бүс нутгийн байлдааны бэлэн байдлыг өндөржүүлэх энэ хээрийн сургууль урьдын адил хэвийн болно гэж АНУ-ын Төрийн департамент мэдэгджээ.

Үүний өмнө БНАСАУ-ын Гадаад хэргийн яам  цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахгүй гэдгээ мэдэгдээд Өмнөд Солонгос, АНУ-ын зүгээс өдөөн хатгасаар байхад батлан хамгаалах хүчин чадлаа нэмэгдүүлэх явдлаасаа ухрахгүй гэж мэдэгдсэн юм.

0 Сэтгэгдэл
гуц сугаа
yamar negen medegdel hiilguigeer shuud dair ter yed chini itgei ee dandaa aman baildain chini odoo sonirholgui bn
Хамгийн их уншсан