Сонгуулийн өмнөх кампанит ажилдаа 1 тэрбум доллар зарцуулахад бэлэн буйгаа Америкийн тэрбумтан Дональд Трамп Айова муж улсад айлчлах үеэрээ мэдэгджээ.
“Тиймээ, хэрэв шаардлагатай бол ийм хэмжээний мөнгө зарцуулахад бэлэн байна” гэж тэрбээр 1 тэрбум доллар зарцуулж чадах уу гэсэн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлсэн байна. Хэдэн өдрийн өмнө Трамп хэдэн зуун сая доллар зарцуулахад бэлэн гэж мэдэгдэж байжээ.
Тэрбээр жилд 400 сая долларын орлого олдог бөгөөд түүний кампанит ажилд төсөв "чухал биш" гэдгийг нэмж хэлсэн байна. Өөрийнх нь мэдэгдсэнээр, Трамп 10 тэрбум доллароор үнэлэгдэх хөрөнгөтэй аж.
Олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээр тэрбумтан Трамп Бүгд Найрамдах намын нэр дэвшигчдийг тэргүүлсэн хэвээр байна.