Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

11 настай охин төржээ

Хойд эцэгтээ хүчиндүүлсэн 11 настай парагвай охин үр хөндүүлэхээс татгалзсанаар охинтой болжээ.

11 настай ээж болон хагалгаагаар гарсан охины бие сайн байгаа гэж эмч нар хэллээ.

Хүн амных нь дийлэнх хувь Ромын католик шашин шүтдэг Парагвай улсад эхийн эрүүл мэндэд аюултай гэж үзсэн тохиолдолд л үр хөндөхийг зөвшөөрдөг ажээ.
Энэ оны эхээр тус улсын ЭМЯ, “Энэ бол өөр тохиолдол. Охин үр хөндүүлэхээс татгалзсан” гэж мэдэгдэж байсан юм.

Албаны хүмүүсийн хэлснээр, охиныг 10 настай байхад хойд эцэг нь хүчирхийлжээ.
Түүний 42 настай хойд эцэг нь шүүх хурлаа хүлээн шоронд хоригдож байгаа аж. Сэжигтэн өөрийгөө гэм буруугүй гэсээр байгаа гэнэ.
Охины ээжийг хариуцлагагүй, хайхрамжгүй хандсан хэргээр мөн яллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан