Азербайжаны нийслэл Баку хотод хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэж байсан сэтгүүлч амь насаа алдсан талаар CNN агентлаг мэдээллээ.
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр тэрээр бусдад зодуулсан байдалтай ч эмнэлэгт хүргэгдэн ирж амьсгал хураасан байна. Тэрээр амиа алдахаасаа өмнө өөрийн фэйсбүүк хуудаснаа “Намайг хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид шалтгаангүй зодсон” хэмээн бичжээ. Расим Алиев зодуулсаныхаа дараа бие нь муудаж эмнэлэгт хэвтэхээр болжээ.
Азербажан улсад шууд дамжуулсан томоохон тэмцээний дараа хожигдсон багийн дэмжигчид гудамжинд танхайрч, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулсан гэдгийг гэрчүүд хэлж байгаа юм. Хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа бөгөөд магадгүй энэ бүхний цаана улс төрийн эрх мэдэлтнүүд байхыг үгүйсгэхгүй гэдгийг сэтгүүлчийн ар гэрийнхэн нь мэдэгдэжээ.