ОХУ-аас гаргаж буй зарим нэг барааны гаалийн татварыг бууруулах тухай тогтоолд Ерөнхий сайд Дмитрий Медведев гарын үсэг зурлаа. “2015 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн далайн гаралтай бүтээгдэхүүн, үр тариа, боловсруулаагүй арьс шир, мод болон модон бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу болон төмөр, хар төмөрлөгийн хог хаягдал, боловсруулсан зэс, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, никель, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, хөнгөн цагаан, түүгээр хийсэн бүтээгдэхүүн зэргийн гадагш гаргах татварыг буулгаж байна” хэмээн Засгийн газраас мэдээлэв. Үүнтэй зэрэгцээд зэс, гуулийн экспортын татвар 20 хувиар буурч байна.
Алт болон платинд 4.88 хувийн татвар ногдуулдаг байсныг 1.63 хувь болгон бууруулжээ. Мөн боловсруулаагүй очир эрдэнэ чулууны татварыг тэглэсэн байна.