Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ албаны хүмүүс Бразилын Рио-де-Жанейро хотод очин ирэх онд болох зуны олимпын наадмын бэлтгэл ажил ахицтай байгаа эсэхийг шалгаж байна.
Олимпын хорооны албаны хүмүүс өчигдөр тус хотод очжээ.
“Рио-2016” зуны олимп болон паралимпыг зохион байгуулах хороо дэд бүтцийн бүтээн байгуулалт хэр ахицтай байгааг зочдод тайлагнажээ.
Завины тэмцээн болох Гуанабарагийн булангийн усны бохирдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ олимпыг зохион байгуулагчид болон Рио-де-Жанейро хотын албаны хүмүүс ОУОХ-ны албаны хүмүүст мөн тайлбарлах аж.
Рио-де-Жанейро олимпыг амжилттай зохион байгуулж чадна гэдэгт би итгэлтэй байна гэж ОУОХ-ны албаны хүмүүсийн ахлагч хэлжээ.
ОУОХ-ны албаны хүмүүс айлчлалынхаа сүүлийн өдөр буюу маргааш хэвлэлийн бага хурал хийнэ.